˙° 7

655 133 4
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би Жэнуд сайн байна гэдэг байж боломжгүй зүйл. Би түүнд сайн биш.

❁❁

Жэнугаас "бэлтгэл дуусчихлаа" гэсэн зурвас авсны дараа сургуулиас гарч ирэхэд гадаа бороо орж байх нь тэр.

Новш. Өглөө цаг агаар хараагүй гарчхаж.

Сургуулийн үүдэнд хэсэг тэнэг хүн шиг тэгээд зогсож байхад хажууд хэн нэгэн ирж зогсох нь мэдрэгдэв. Харвал энэ Жэну байсан ба тэр яг л байдаг шигээ хөөрхөн инээсээр гаран дахь шүхрээ харуулаад "чи шүхрээ авчраагүй юмаа даа?" гэлээ.

Намайг толгой дохиход тэр шүхрээ дэлгэн, голдоо бариад "тэгвэл дундаа л хэрэглэхээс. Явья" гэж хэлээд бид явж эхлэсэн ба надад яагаад ч юм эвгүй мэдрэмж төрж эхлэв. Тэгсэн ч түүнтэй нэг шүхэр дор явах надад таалагдаж байсан юм.

Хэсэг алхаж байхдаа түүн рүү харвал Жэну ч бас над руу харж таарсан ба, би сандарсандаа шууд л өөр тийшээ харлаа.

"яасан?"

"яагаа ч үгүй ээ"

"хачин байна шүү Гусү. Алив, жоохон ойртоод яваач"

Жэну ингэж хэлснээ мөрөөр минь тэврэн, өөртөө наачих нь тэр. Миний нүд томорч, шууд л доош харсан ба бие минь тэр чигтээ халуу дүйгэж, зүрх маш хүчтэй цохилж байсан нь бараг Жэнуд хүртэл сонсогдохоор. Сандарсандаа бие минь чичрэх шиг болсон ч Жэнуг анзаарсан үгүйг мэдэхгүй. Тэр лав анзаараагүй байх.

Би толгойгоо ч өндийлгөж чадахгүй, доош харан явах бол Жэну юу ч бодсон юмгүй амандаа дуу аялах ажээ.

Новшийн юмаа. Эцэст нь.. би Жэнуд сайн юм байна.

friends | jenoWhere stories live. Discover now