˙° 5

635 135 4
                                    

◦ ✩ ◦

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би Жэнуд сайн биш. Тийм байх боломжгүй.

Би түүнтэй 10 жил найзлахдаа үргэлж л хамгийн сайн найзаа гэж бодож ирсэн. Жэну ч бас намайг тэгж боддог. Гэтэл хамгийн сайн найздаа сайн болно гэж юу гэсэн үг юм? Магадгүй зүгээр л түүнийг хүнтэй үерхчихвэл хамт байх цаг багасна гэдгээс айсан юм болов уу?

Үнэндээ дунд ангиас эхлээд л Жэну охидын дунд алдартай болж эхэлсэн. Охид түүний тухай хаа сайгүй шивнэлдэх нь хэвийн үзэгдэл болсон юм. Гэсэн ч би түүнд ямар нэг охин сэтгэлээ илчилж байхыг харж байгаагүй. Жэминий хэлснээр ийм зүйл олон болсон юм бол Жэну яагаад надад юу ч хэлээгүй юм бол? Жэмин, Рэнжүн хоёр хоёулаа мэдэж байсан байхад..

Жэну бид хоёр хэзээ ч бие биенээсээ юм нууж байгаагүй. Ямар нэг зүйл болвол бид хамгийн түрүүнд нэг нэгэндээ хэлдэг байсан. Тэгтэл Жэну надад тэр талаараа юу ч хэлээгүй. Яагаад? Магадгүй тэр надтай илэн далангүй байхаас залхсан юм болов уу? Намайг сайн найзаа гэж бодохоо больчихсон хэрэг үү?

Надад хачин мэдрэмж төрөөд байсан шалтгаан энэ бололтой. Сайн найзаа алдана гэхээс айсан байж.

friends | jenoWhere stories live. Discover now