1. Тэр.

638 39 3
                                    

ТУС БИЧВЭР НЬ ЭХНИЙ БҮЛЭГТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ БОЛНО

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ТУС БИЧВЭР НЬ ЭХНИЙ БҮЛЭГТЭЙГЭЭ ХОЛБООТОЙ БОЛНО




Миний амьдралд өдийг хүртэл ирээд явсан, ирчхээд одоо хүртэл надтай хамтдаа байгаа хүмүүс дунд ийм дураараа нэгэн огт байдаггүй байлаа.

Тэр дураараа.

Миний хориод насандаа учирсан хамгийн гайхалтай дураараа, сэтгэл татам царайлаг залуу.

И Чан. Нэрийг нь илүү амраар дуудмаар байвал Дину.

Миний их сургуулийн уйтгартай амьдралд гэнэт ороод ирсэн тэр сэтгэл татам залуу...

Яг л гэнэт гарч ирсэн шигээ миний зүрхрүү гэнэт л ороод ирж билээ.

2019 оны 4р сарын 5.

"Тэр новшийн юунд нь болсон юм бэ дээ Им Нами."

Яг одоо машины үрүүлнээс тас зуурч, сургуулийн хашаагаар гаран наашаа инээмсэглэсээр ирж буй хайртай залуу руу минь муухай хараад байгаа бяцхан жаалыг Чүэ Ёнжүн гэдэг. Түүнтэй би хар багаасаа л шороо идэж өссөн юм.

"За Ёнжүн минь дээ. Яах гэж тэгдэг юм?"

Би түүнрүү инээсээр ингэж хэлэхэд гаргах царайны хувирал нь үнэхээр инээдтэй. Тэр яг л өстөнөө харж байгаа аятай л харагдаж байна.

"Чи миний машинаас буугаад, энэ тэнэг амьтны жижигхэн мотоцикл дээр суугаад явна тийм ээ. Инээдтэй байна шүү Нами."

Тэр үргэлж л Динуг муулж байдаг. Түүнтэй адилхан Дину ч Ёнжүнд үнэхээр бүр үнэхээр дургүй.

"За залуу минь. Орой манайхаар орохоор бол аав ээж хоёрт намайг оройтно гэсэн гэж хэлээрэй."

Би түүнд хариу хэлж, Динугийн өөдөөс гүйн очоод тэврүүлсэний дараа тэр миний уруул дээр үнсэв.

Яг үнэндээ тэр зүгээр л Ёнжүнд "Нами минийх" гэдгийг ойлгуулахын тулд өдөр бүр ийм зүйлсийг хийдэг. Гэхдээ би тийм ч дургүй биш л дээ.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now