10. Гэсэн хэдий ч

130 22 3
                                    

"Дурсамж бол амиа хичээгч хүмүүн бидний хамгийн эмзэг төв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Дурсамж бол амиа хичээгч хүмүүн бидний хамгийн эмзэг төв. Зүрх зүгээр л өвддөг бол дурсамж түүнийг өвтгөх хүч нь юм. Дурсамж гэдэг бие махбодид хохирол учруулахгүй ч сэтгэл гэдэг зүйлийг өршөөлгүй сийчиж орхидог тийм л зүйл юм."

Дину миний бичсэн зохиолын энэ хэсгийг хамгийн таалагдсан хэсгээрээ сонгон их л чангаар ингэж уншихад цаанаасаа л ичээд эхлэв.

"Нууцууд дурсамжаас болж үүсдэг бололтой. Бидэнд хааяа муухай, хааяа сайхан зүйлс тохиолдоход бид тэдгээр сайхан муухай үйл явдлыг дурсамж хэмээх эцэс төгсгөлгүй арал дээрээ аваачаад хүлж орхино. Тэгээд түүнийгээ нууц хэмээн нэрийднэ."

Дину бахархсан аятай л инээмсэглэж, хацар дээр минь шоб хийтэл үнсээд бослоо.

"Гэхдээ миний энэ зохиолоос хамгийн таалагдсан хэсэг нь "Сэтгэлийн өвдөлт биднийг уйлуулна. Юу юунаас илүү өвтгөнө. Ингэж сэтгэлийг минь өвтгөж байхаар алчхаач хэмээн хэлэх нь илүү шударга, зовлонгүй юм билээ. Орчлонд орь ганцаар үлдэхэд би магад тийм зүйл л мэдэрсээр хорвоог туулах биз. Би ганцаараа, би л ганцаархнаа, дэлхийд долоон тэрбум хүн байх ч бүгд л нүүр буруулах юм шиг санагдах тэр мэдрэмж хэчнээн гаслантай вэ? Хэчнээн зүрх шимшрэм бэ?" гэдэг энэ хэсэг. Чамайг энэ хэсгийг бичихдээ өөрөө уйлсан гэж мөрийцье."

Динугийн харц биширсэн харагдах ч хоолой нь зангиран ингэж хэлэхийг сонсоод би зөөлнөөр босон түүнийг тэвэрлээ.

"Харин надад аль хэсэг нь таалагддаг гээч Дину?"

"Аль хэсэг нь?"

"Энэ орчлонд орь ганцаар гэж мэдрэхдээ би гэнэт түүнийг надад байгааг санасан юм. Тэр надад бий. Өвдөлт бүрийг минь хамтдаа мэдрэх гээд, ачаа бүрийг минь хамтдаа үүрэлцэх гээд, зовлон бүрийг минь анагааж эмчлэх гээд... Тэр миний дэргэд бий. Үг дуугүй хүлээсээр, амьдралын минь утга учрыг зүрхэндээ хав дарж орхиод миний дэргэд хүлээж байгаа. Тэр миний хүн, намайг умарталгүй үргэлж дэргэд минь итгэн хүлээдэг нэгэн..."

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now