Ердөө цор ганц

153 21 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.







DINO POV

Сар гарч, одод түгэх тэр үеийг би үргэлж харах дуртай байлаа. Тэртээд харагдах тэр түм буман одод болоод үзэсгэлэн гоогоо гайхуулан гэрэлтэх саран миний сэтгэлийн мухар дахь чимээгүй хөөрхийлөлтэй бяцхан жаалыг аргадан тайвшруулах шиг л хачин санагддаг юм.

Зөвхөн ийм зүйлээс л тайвшрал олдог байсан над дээр нэг л өдөр тэр чимээтэй, залхмаар их ярьдаг ч цагаа тулахаар хамгийн чимээгүй нэгэн болж орхидог нэгэн хаалга өшиглөөд, тайвшрал дагуулсаар сэтгэлд ороод ирж билээ.

Нэр нь чихэнд цуурайтах бүртээ жаргал дагуулж, би түүний нэрийг дуудах бүртээ хачирхалтай тайван мэдрэмж мэдэрдэг байв. Заримдаа хажууд өвдгийг минь дэрлээд бохь зажилсаар, миний хумсыг будаад сууж байгааг нь мэддэг ч зүгээр л нэрийг нь дуудмаар санагдана.

"Аан. Тэр энд байж л байгаа шүү дээ" гэх бодол тархи зураад түүнийг хайрлаад хайрлаад барахгүй юм шиг.

Гаднаа хамгийн хөндий хоосон нэгэн шиг харагдах ч тэр яг үнэндээ хөвөн шиг зөөлөн нэгэн юм. Салхиар бол тэр сэвшээ салхи, бороогоор бол тэр намираа бороо, цасаар бол тэр хамгийн зөөлнөөр будардаг нь байсан.

Тэр бичих их дуртай. Хэнд ч уншуулаагүй олон ч зохиолынх нь анхны уншигч би, хэнд ч мэдрүүлээгүй тэр мэдрэмжүүдийнх нь цор ганц эзэн нь би байлаа.

Гэсэн ч би айдаг байсан юм. Нэг л өдөр би түүнийг орхиод цаг хугацаанд дарагдаж хоцорсон, надад зориулагдсан тэдгээр олон бичвэрүүдийг уншаад зүрх минь хэдэн тийшээ бутраад унах байхдаа хэмээн үхтэл айдаг байсан. Хулчгар...

Бодсоноор минь ч болсон, түүний бичсэн олон ч номыг уншихдаа би үргэлж сэтгэлээ урдаг байсан. Тэр бүх номны үгс, сэтгэл сэмлэж зүрх зүсэхэд бол хангалттай байсан юм.

Тэгээд л би бодсон доо. Эдгээр үгсийг ч тэвчиж чадахгүй зүрхээ зүсч байж, түүний хажууд тэвчээд үлдсэн бол би сийчүүлж дуусах байсан биз.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now