17. Түүний үнэр

100 17 0
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.














"Түүнийг би боомт руу аваачна. Тэгэхээр та нар эндээ үлдээд үлдсэн хэдийг нь харж бай"

Ёнжүн хэдэн туслах залуустаа ингэж хэлсэний дараа машиндаа суун хаашаа ч юм жолоодож, хамаг хурдаараа давхиж эхлэв. Хаашаа ингэтлээ яарч буйг нь би тааж ч чадсангүй.

Тэр хааяа санаа алдаж, голын толиндоо намайг харж, хааяа ам нээхээр оролдох аж.

"Хэлэх юм байгаа юм бол хэлчхээч. Битгий ээрч муураад бай"

Түүнрүү би муухай гэгч нь ширтээд ингэж хэлэхэд тэр харин "Чамайг би зугтаалгана. Хоёулаа Дину дээр очно. Хэсэг тэндээ аюулгүй байцгааж, маргааш үүрээр Дину Бонун хоёрыг хүчээр эдлэн рүү дайрахад нь эндээс гарцгаах болно. Жиминийг шоронд хатаахад чиний гэрчийн мэдүүлэг юу юунаас илүү чухал"

Түүний хэлсэн үгсэд би хэсэг итгэсэнгүй түүнрүү ширтэж "Ёнжүн би чамтай арван найман жил найзласан мөртлөө өдийг хүртэл дотор хүнийг чинь таньж мэдээгүй явсан, гэтэл одоо би яаж чамд итгэх юм?"

Би ингэж хэлэхэд тэр огцом машинаа зогсоогоод хүндээр санаа алдсаныхаа дараа үрүүлээ тэнэг юм шиг цохиж эхлэх аж.

"Гуйя Нами энэ миний чиний төлөө хийж буй хамгийн сүүлийн зүйл байх болно. Чиний өмнө хэзээ ч сайн байж чадаагүй болохоор өөртөө уур хүрж арчаагүй санагдаж байгаа. Тийм болохоор ядаж энэ сэтгэлийг минь хүлээж аваач, сүүлийн удаа. Чиний төлөө гээд би бүхнийг эрсдэлд оруулж байна. Чиний төлөө гээд зүрхээ тасар татаж, чамайг жаргалтай байвал бүх зүйл зүгээр мэт байсаар ирсэн, хүсвэл би чамайг өөртөө авч чадах байсан гэхдээ би тэгээгүй. Яагаад гэвэл би чиний..."

Түүний нүдэнд нь нулимс хуралдаж, дуу нь чангарсаар ингэж хэлэхийг харахдаа би ахиад л гэмшиж байв.

"...найз. Бас чамайг жаргалтай байхад би яаж тэр жаргалаас чинь чамайг салгаж чадах юм?" тэр сүүлийн үгээ шивнэх шахуу хэлэхэд нь би санаа алдаж, тэр харин ахиад л хаашаа ч юм явж эхлэв.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now