12. Дурсамж

113 17 1
                                    

Амьдрал минь орвонгоороо эргэснээс хойш таван сар өнгөрсөн. Амьдралын минь утга учир ердөө И Чан гэх дөрөвхөн үсэг дээр тогтох болов.

Миний боддог байсан бүхэн эсрэгээрээ, төсөөлснөөс шал өөр байх үед би үүнээс цааш хэрхэн яаж амьдрахаа даанч ойлгоогүй юм. Гэтэл одоо надад ядаж л И Чан байна шүү дээ. Тэр намайг орхидоггүй юм бол би түүнээс зуурсаар байна гэдгээ л хамгийн сайн мэдэж байсан.

Худал үгс заримдаа биднийг шархлуулж өвтгөх ч гэсэн, заримдаа үнэнийг бус худлыг хэлэх нь биднийг өвтгөдөггүй.

2020 оны аравдугаар сард би аав гэх хүнтэй ахин нэг удаа, хамгийн сүүлийн удаа уулзсан юм.

Яагаад гэдгийг мэдэхгүй ч би аавыг уучлаж чадахгүй хэвээр, цээжинд яагаад гэдэг нь мэдэгдэхгүй гомдол арилахгүй байсаар л...

"Хэр амьдарч байна даа охин минь"

"Гайгүй дээ."

"Чамд туслаж чадахгүй байгаадаа гэмшиж байна. Аавыгаа уучлаарай маш их"

Түүнийг ингэж хэлэхэд гэнэт л цээжинд хачин хөндүүрлэж, дараа нь нүдэнд нулимс цийлэгнэв.

Ойр хавьд харагдах олны нүдэнд оч гялалзан үзэгдэхийг би хараад санаа алдлаа. Дараа нь урдаа тавьсан өглөөний цайнаас бага багаар идэж эхлэв.

"Би амьд байгаа цагт хэзээ ч танаас тусламж гуйхгүй ээ. Та зүгээр л чимээгүй, надад харагдалгүй амьдарч байвал тэр чинь надад бэлэг"

Намайг ингэж хэлэхэд аав санаа алдаад дараа нь амаа арчлаа.

"Аавдаа битгий ингэж хатуурхаач дээ"

"Одоо боллоо. Би явахгүй бол болохгүй нь. Ажил ихтэй байгаа."

Би ингэж хэлээд шуудхан л босох гэтэл тэр намайг буцаан суулгаад хэсэг хөмсөг зангидан цонхоор ширтэж суув.

"Юу хийвэл чи намайг уучлаж, ингэж хатуурхахаа болих юм?"

Түүнийг ингэж асуухад миний хөх инээд хүрэх шиг болов.

"Та юу ч хийсэн би таныг уучлахгүй. Балчир жаахан охин байхад минь та намайг хаяж явсан. Эргэж ч хараагүй. Тэр үед таныг надруу эргээд хараасай гэж хэчнээн хүссэнийг та мэдэхгүй. Гэтэл одоо балчир байсан тэр охин чинь том бүсгүй болчихсон таны өмнө зогсож байна. Таныг байхгүй тэдгээр өдрүүдэд хэн ээжийг минь түшиж тулж, хэн нулимстай нүдийг нь арчиж байсан юм? Гэрт хэцүү зүйл болох бүрт ээж минь ганцаараа л тамираа тасартал зүтгэдэг байсан. Дургүй хүрч байна. Өнгөрсөн хугацаанд хаана байсан юм? Хаана байсан юм гэж байна!!"

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now