18. Төгсгөлийн хэсэг "Ердөө өвдөлт"

135 17 1
                                    

Хааяа надад өвдөлтөө дааж чадахгүй тийм үеүд тохиодог юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хааяа надад өвдөлтөө дааж чадахгүй тийм үеүд тохиодог юм. Болдог бол цээжээ ухаад бүгдэнг нь гаргаж дэлгээд дараа нь хогийн саванд хаячихмаар санагдана.

Тэгээд сэтгэлээ хоосолсоны дараа би дуугүй л инээмсэглээд хорвоог барах байсан даа.

Тийм үеүдийн нэг нь яг тэр өдөр тохиосон. И Чан байшингаас цусанд будагдсан гараа барьсаар гарч ирэхэд би зүгээр л хоосорчихсон. Би хий гөлөрч, Ёнжүн намайг дуудах хүртэл юу болоод байгааг ч ойлгоогүй.

"Нами!! Зүгээр үү Нами!" Гар минь чичирсээр эгц өөд ширтэхдээ би Ёнжүний айж санаа зовсон харцтай нүүр туллаа. Тэгээд дараа нь ухаан орох шиг болоод Динугийн араас гүйв.

"Дину! Дину!!"

Цагдаа нар намайг түлхэж, энд үлдэхийг шаардаж байх үед Чэён намайг татан зогсоогоод "Хөөе Нами!! Ухаан орооч. Ухаантай байж үз!" гэх нь тэр.

Чиний оронд би өвдөх ёстой байсан юм. Буудуулах ёстой бол би буудуулж, үхэх ёстой бол би л үхэх байсан. Би өвдсөн бол илүү амар байх байсан.

Яагаад гэвэл би өвдөх үед энэ нь зүгээр л хальт шүргээд өнгөрөхтэй адил өвдөлт мэт байдаг бол хайртай нэгэн чинь өвдөх үед өвдөлт ч биш тэр чигтээ там болж орхино.

Би тэр тамыг мэдрэхийг хүсээгүй болохоор амиа хичээж өөрийгөө түүний оронд байсан ч болоосой гэж хүссэн хэрэг.

Хамаг бие минь чичигнэж, Чэён руу харахдаа би "Би тэсэхгүй нь Чэён... би түүнийг ядаж ганц харчихъя л даа гуйя." би уйлж, түүний өмнө бараг л сөгдөх шахаж байлаа.

Чэён санаа алдсаны дараа мөрнөөс минь бариад "Түүнийг сайн хар! Пак Жимин тэнд ялсан баатар шиг инээж байхад чи яагаад урд минь сөгдөх шахам шалдаа буугаад байгаа юм" тэр надад Жиминийг харуулахад би түүнийг хорсолтой гэгч нь ширтэж эхэллээ.

Тэгээд дараагийн мөчид би ухасхийн босоод шууд л Жимин рүү дайрч эхэлсэн юм.

Цагдаа нар намайг зогсоох гэж хичээж, би улам дайрсаар л байлаа.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now