15. Итгэл

88 19 0
                                    

Амьдрал бол таваарлашгүй оньсого мэт, гарц нь олддоггүй төөрдөг байшин шиг баялаг хэрнэ цагаа тулбал гарах гарцгүй болтол тархиар нааддаг мөрийтэй тоглоомчинтой л адил билээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Амьдрал бол таваарлашгүй оньсого мэт, гарц нь олддоггүй төөрдөг байшин шиг баялаг хэрнэ цагаа тулбал гарах гарцгүй болтол тархиар нааддаг мөрийтэй тоглоомчинтой л адил билээ.

Би туулж өнгөрүүлсэн амьдралаа хором мөч бүрт нь үзэн ядаж байсан. Яагаад ийм байгааг, яагаад надад ийм зүйл тохиолдсоныг бодоод бодоод олоогүй тийм үеүд нэгээс ч их юм.

Харин одоо бодоод үзэхэд зүгээр л сорилт байсан бололтой. Эсвэл зүгээр л миний амьдралын хэцүү үеүд яг тэр үед тохиосон.

Тэр үед би амьдралынхаа утга учрыг хайгаад хайгаад олоогүйгээ ч бас гайхдаг юм. Ердөө энгийн зүйл, ердөө ганцхан хоромд л тэр амьдралын утга учрыг олж харах боломжтой л байсан. Зүгээр л би гагцаардлыг тэвчиж чадаагүй учраас улам зовлон болгож өөрийгөө сохлоод байж.

"Нами. Хоёулаа өнөөдөр жаахан гадуур зугаалцгаах уу?"

"Мм.. жишээ нь хаагуур?"

"Парк эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр ч юм уу, эсвэл кафе ороод зүгээр л юм ярьж сууж болох юм"

Жонгүг надад ингэж хэлэхэд нь би хэсэг бодож байгаа царайлав. Ганцаар байхаас л дээр болохоор би аль хэдийн дотроо зөвшөөрчихсөн байгаа л даа.

"Ммм... кафе орж болох юм."

Тэр миний хариултанд баярлаж байгаа бололтой инээмсэглээд "Тэгвэл ороф гэрээс чинь очоод авъя болзоо гэж ойлгоорой" гэж хэлээд хариулахын завдалгүй босоод явчих нь тэр.

Би хөнгөн инээмсэглээд ажлаа үргэлжлүүлэн хийж эхэлсэн юм.

Би уг нь зохиол бичээд өрөөндөө сууж байх ёстой ч одоохондоо тэр дэмий байх хэмээн би бодов. Тэгээд ч би хаанаас нь яг яаж эхлэхээ сайн мэдэхгүй байна.

Нэг л өдөр би заавал нэр хүндтэй зохиолч болох болно.

Би ажлаа хийсээр нэг л мэдэхэд тарах цаг болсон байлаа. Тэгээд би хувцсаа өмсөөд шууд л гэртээ харин гартаа таарсан нэг хувцсаа сонгон солив. Тэгээд үсээ жаахан янзалж нүүрээ бүдэг будаад Жонгүгийг хзлээж нэлээн л суув.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now