4. И Чан л байж.

132 28 6
                                    

Заримдаа надад хүмүүсийн амьдралын хэв маяг хэтэрхий төвөгтэй санагддаг байлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Заримдаа надад хүмүүсийн амьдралын хэв маяг хэтэрхий төвөгтэй санагддаг байлаа.

Тэд үргэлж л хүссэнээ хийлгүй нохой шиг зүтгэж амьдардаг. Өдөр шөнөгүй, нойр хоолгүйгээр. Маргааш байхгүй юм шиг л бодож, мөнгөний төлөө улайрдаг.

Харин би бол тэс өөр. Дину бид хоёр нэг зүйл дээр төвлөрч, нэг зүйлийг сонирхдог болохоор юу ч бодолгүйгээр дүрсгүйтэж чаддаг.

Бид зөвхөн өөрсдийнхөө ертөнцөд л байдаг.

Харин тэр ертөнцийн эхлэл нь ердөө л энгийн нэг 24 цагийн дэлгүүрийн худалдагч хийдэг над дээр гэнэт л И Чан хаалга өшиглөж орж ирсэнээр эхэлсэн юмдаа.

2018 оны тавдугаар сар.

Бурхан минь. Би үнэхээр яг унтах нь. Ядаж байхад Чүэ Ёнжүн гуай ирж байна гэсэн чинь бүр алга болчихдог шүү.

Шөнийн ээлжинд гарах ч нээрээ хөгийн юм. Ядаж байхад гадаа хав харанхуй айгаад байх юм.

Сая нэг хүн орж ирснээс хойш хэн ч орж ирээгүй болохоор сүүлдээ зүүрмэглээд байж байтал хэдэн залуус хаалгаар шуугилдсаар орж ирэв. Энэ залуус одоо юу бодож байдаг юм болдоо. Шөнийн цагаар архидан согтуураад л явах юм. Үнэхээр амьдралгүй гарууд л ийм байдаг байхдаа.

Тэд ч шуугилдсаар дэлгүүрийг маань бараг самарч хаяад нааш ирэхдээ хоёр том тэрэг дүүрэн юм авсан байв. Бас л архидах гэж байгаа биз.

"Хүүе гүнж минь ээ энд юу хийж байгаа юм бэ?"

Нэг л сонссон хоолой уулга алдсаар хавиар нэг орилоход нь гайхсаар дээш хартал долоон хоногийн өмнө гуниглахаараа очиж суудаг газарт маань эзэн нь аятай л байж байсан залуу байх нь тэр.

"Чи чинь"

Би ч гайхсаар түүний өөдөөс харахад тэр надруу инээмсэглээд нэг бохь гарган зажлав. Жалир жалир гээд зажилж байгааг нь ээ!

"Энэ яг хувь тавилан байх аа. Гэхдээ чи ямар хөөрхөн юм бэ?"

"Б-Баярлалаа." Бас хөөрхөн намайгаа ичээчихжээ.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now