Яг тийм чи

106 18 3
                                    

"Нар дулаахан ч гэсэн хүний арьсыг түлдэг шүү дээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Нар дулаахан ч гэсэн хүний арьсыг түлдэг шүү дээ. Үүнтэй адилхан хэдий халуун дулаан ч ойртох тусам өвтгөдөг тийм хүмүүс гэж байдаг юм"

Цонхоор орж ирэх нарны туяаг би гараараа хаан ингэж хэлэхэд Дину ярвайн надруу хараад "Гэхдээ ойртох тусам халуун дулаанаа мэдрүүлж, хэзээ ч чамайг түлэлгүй хайрладаг тийм хүмүүс ч гэж бий. Хааяа чиний хүмүүст итгэх итгэл хаашаа алга болчихсоныг гайхаад гайхаад бардаггүй юм."

Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй түүний өөдөөс ширтвэл тэр толгойг минь өндөг, эсвэл шаазан хүүхэлдэйнд хүрж байгаа аятай тийм зөөлнөөр хайрлан хүрээд "Бусад хүмүүс тийм байж болох ч би хэзээ ч тэгэхгүй. Амлаж байна." гэв.

Түзнийг надад ингэж хайр мэдрүүлэхэд амьд байгаагаа би сая нэг ухаардаг юм. Арьсыг минь шүргээд өнгөрөх хором бүрийд, уруул нь миний уруул дээр буух мөч бүрт, намайг тэврэх тэр халуун тэвэрт нь гээд л. Түүнтэй байгаагаараа би амьд байгаагаа мэдэрч, амьдарч байгаадаа, амьсгалж байгаадаа туйлын ихээр бурханд талархах юм.

Яг ийм чамайг үүрд хайрлахсан.

________

"...бүх зүйл нэг л мэдэхэд ард үлддэг ч гэсэн, хүнийг тавьж явуулна гэдэг хамгийн хэцүү юм шиг санагддаг. Тэр хүнийг тийм ч их санахаа больсон ч сэтгэл зүрхний гүнд байж л байдаг. Хааяа хамт сонсдог байсан дуу сонсогдож, хамт алхдаг байсан газраар алхахдаа "Тэр хамт байсан ч болоосой гэж бодох... хэцүү шүү"

Чэён надад ингэж хэлээд гартаа атгасан тамхинаасаа нэг сороход нь би өөрийн эрхгүй л санаа алдаж орхив. Тийм ээ хамгийн хэцүү нь л тэр. Хэчнээн мартахыг хүсэвч, хэзээ ч бодлоос минь салахгүй байх л хөгийн.

Би машины цонхоор ширтэн гиюүрч бодол болоход нэг их удалгүй хацрыг минь дагаад бүлээн нулимс урсаж эхлэх нь тэр. Би зөөлнөөр шувтраад уйлахгүй гэж хичээлээ.

Ийм үе бүрийг би үзэн яддаг. Яг нар шиг чи надаас холдоод, бүрхэг тэнгэр шиг хэн нэгэн чамайг орлох болсонг үзэн яддаг. Яг л зүүд шиг чи намайг орхиод, зовлон шиг нэгэн надаас зуурсаар байгааг үзэн яддаг. Яг л амьсгал шиг чи намайг хайрлахаа болиод, нулимс шиг хэн нэгэн намайг хайрласаар байгаа болохоор үзэн яддаг.

Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ BᴏᴏᴍWhere stories live. Discover now