Intro

1.6K 132 13
                                    

"Чамайг тэнд мөрөөдөлдөө хүрээд, тэнгэрт гялалзаж байхад би энд бүхнээ алдчихаад, шаварт хутгалдаж байсан..."

~¤¤¤~

~¤¤¤~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~¤¤¤~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

~¤¤¤~

Цэнхэр тэнгэр...

Уйтгар гуниг...

Түүний цэнхэр мөрөөдөл...

Миний цэнхэр нулимс...

Цэнхэр уур амьсгал...

Цээж дүүргэх ганцаардал...

Санасан сэтгэлийн гүнд зүрх минь хөхөрнө.

Гэхдээ тэр үе рүү буцаж очихыг хүснэ.

Гуйя... Бидний цэнхэр уур амьсгалаар дүүрсэн хайрыг буцаагаад өгөөч. Тэгвэл нүүр бардам түүнийхээ цэнхэр мөрөөдөлд дахин нэг удаа тэврүүлье.

 Тэгвэл нүүр бардам түүнийхээ цэнхэр мөрөөдөлд дахин нэг удаа тэврүүлье

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Back to BLUE side...

~¤¤¤~

"Энэ дууг гурван жилийн өмнө ONE VERSE - ийг гаргасны дараа зохиож байсан. Би үнэхээр нэг тийм цэнхэр уур амьсгалд татагддаг байсан юм. Надад салхи бас тэнгэр их таалагддаг. Энэ дуу миний дурсамжийг сэргээж өгдөг болохоор залуухан бас болчимгүй үе рүүгээ буцах юмсан гэх бодол маш их төрдөг л дөө. Цэнхэр тэнгэр тэгээд салхи... Маш сайхан дурсамжаар дүүрэн. Тэр цэнхэр уур амьсгалаар дүүрчихсэн газар луу буцахыг хүссэн болохоор BLUE SIDE дуу маань бүтсэн юм."

Долоон настай бяцхан охины минь утсан дээр явах бичлэг ийн дуусахад би гайхширсан чигтээ гацаж орхив.

Тэрхэн зуурт тархинд минь сануулах ч зүйлгүйгээр олон жилийн өмнөх дурсамжууд, тэднийг илэрхийлж дөнгөх хэдхэн өгүүлбэртэй хамт хөврөн одно.

Үнэндээ тэр салхи эсвэл тэнгэрт дуртай байгаагүй. Тэр зөвхөн надад л дуртай байсан юм.

Тэр сэвшээ салхинд тийм ч дуртай биш. Харин салхинд хийсэх урт үсийг минь харах дуртай байсан.

"Цэнхэр тэнгэрийг ийм сайхан гэдгийг чамтай учрахаасаа өмнө анзаараагүй байж..." гэж хэлээд гараас минь атгана. Тэгээд бидний ертөнцөд орших ганц ч үүлгүй цэнхэр тэнгэрийг хараад инээмсэглэдэг байж билээ.

Бас тэр цэнхэр уур амьсгалд бус цэнхэр нүдэнд минь л татагддаг байлаа.

Тэр зөвхөн надад л зориулж цэнхэр ертөнцөд минь бүжиглэдэг байсан бол одоо мянгаар тоологдох асар олон хүмүүсийн урд бүжиглэдэг болж. Ганцхан миний тэнгэрт л нар болон манддаг байсан бол одоо бүхэл бүтэн хөгжмийн ертөнцийг гэрэлтүүлдэг болчихжээ.

Миний Хусог болж үлдээгүй ч намайг чангаар тэвэрдэг байсан тэр мөрөөдлөө биелүүлж чадсанд чинь баярлаж байна.

Жон Хусог...

Миний цэнхэр гунигт автсан сүүлчийн дусал нулимс... Тэр тэнгэрт хөвөх гандаж, гундсан хайр минь...

~¤¤¤~

- Нэг жилийн дараа -

"Со Рүри..."

"Х..Хусог..."

"Би чиний хэлснээр мөрөөдлөө биелүүлчхээд ирлээ. Одоо зүгээр нэг гудамжны бүжигчин биш. Тэгэхээр... Дахин нэг удаа цэнхэр мөрөөдөлд минь тэврүүлж болох уу?"

"Хусог... Чи одоо алдартан шүү дээ. Энгийн нэг алдартан биш. Чамд ирээдүй бий. Бас мөрөөдөл чинь зогсохгүй---"

"Миний мөрөөдөл бол чи..."






















>>>

Энэхүү бичвэр нь зуун хувь зохиомол бөгөөд зарим талаараа бодит зүйлстэй давхцах боломжтой. Мөн ямар ч алдартны нэр хүндэд халдаж, гутаан доромжлох сэдэл агуулаагүй болно.

Hiii? ERAs❤

Анх удаа idol чигээр нь бичиж байгаа бичвэр болж байна аа. Blue Side-ийг анх сонсоход шууд тийм сэтгэгдэл төрөөд эхлүүлэх гэж их удлаа. ❤

Хайрлаж өгөөрэй.

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now