•8•

502 80 20
                                    

"Хонгор минь, хэн ч чамайг өвтгөхгүй... Би чамд бүх хайраа зориулна..."

Back to BLUE side

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

Back to BLUE side...

***

"Энийг миний ээж надад авч өгсөн. Ямар чухал болохыг нь мэдэх үү? Яаж байгаа юм?"

     Раёны орилох дуу сонстоход би хар хурдаараа гүйсээр тоглоомын талбай руу очлоо. Тэгтэл намайг очихтой зэрэгцэн тэр хэн нэгэн охиныг түлхэж, удалгүй нөгөө охин нь ч уйлаад эхлэх нь тэр.

"Раён-а..."

     Эхэндээ би гайхсан ч түүний жимсний шүүс болсон даашинзыг хараад л ойлгосон юм.

    Гэхдээ тэр ингэж болохгүй шүү дээ. Тэр хүүхэд санаандгүй асгасан ч байж болно.

    Өнөөдөр тэдний анги жижигхэн зугаалгаар яваад тарж байгаа нь энэ л дээ. Даан ч асуудал гарчихсан нь тоогүй юм.

"Чи чинь яаж байгаа нь энэ вэ?"

     Гэтэл хаанаас ч юм хар даашинзтай эмэгтэй гарч ирээд ийн орилсоор Раёныг түлхэх гэхэд нь би амжиж болиулав.

    Юу ч болсон бай... Түүнд миний охинд хүрэх эрх байхгүй!

"Раён... Зүгээр үү?"

Раёны өндөрт тохируулан доош суугаад тэр эмэгтэйн зүг харвал тэр уулга алдсаар хариулна.

"Бурхан минь гэж! Энэ эмэгтэй чинь хүнээс ч уучлалт гуйхгүй... Эцэггүй хүүхдээ өмөөрч гэнэ."

     Эцэггүй хүүхэд...

Амаа тат! Гуйя...

     Бүх хүүхдүүд эцэгтэй. Эцэггүй байсан бол яаж төрөх юм? Ер нь тэд яагаад ингэж ярьдаг юм бэ?

BLUE SIDE [Completed]Kde žijí příběhy. Začni objevovat