•7•

466 71 7
                                    

"Үхэх хүртэл минь үнсэж өгөөрэй..."

Back to BLUE side

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side...

***

"Та Хусогоос нуугаад өгч чадах уу? Ер нь тэдэнд битгий мэдэгдээрэй. Би өөрөө хэлье."

     Саяхан л амьсгаатай байсан юмсан. Харин одоо бүлээн амьсгал минь дусал нулимсаар солигдчихлоо.

"Ойлголоо... Гэхдээ та Сөүлд очоод заавал эмнэлэгт хандах хэрэгтэй."

     Эмч маш олон зүйлсийг надад хэлсэн ч толгойд үлдсэн нь энэ хоёр өгүүлбэр л байсан юм.

     Өөрийгөө өвдсөн ч зүгээр гэж боддог байсан...  Үнэхээр юу ч болсон даваад, дийлээд гарна гэдэгтээ итгэж ирсэн.

Гэхдээ мартчихаж.

     Би ч бас хүн шүү дээ.

     Уйлж, өвдөж, шархалдаг... Унаж, бүдэрч бас үхдэг...

"Баярлалаа..."

      Эцэст нь би ийн шивнээд урд минь байсан цаасыг атгасаар тэндээс гарлаа.

      Яагаад надад ингэж хандаж байгаа юм бол? Яагаад... Яагаад... Яагаад тэр вэ?

Одоо эргээд харвал хийж үзээгүй зүйлс тийм их байхад... Ядаж, ядаж л би... Хуримаа ч хийгээгүй.

     Туулж өнгөрүүлсэн хорин хэдэн жил минь үхлийг бэлгэнд авахаар  байсан гэж үү?

     Хөл минь чичирч эхлэхэд би өөрийн байсан өрөөнийхөө үүдэнд очоод доош суув. Тэр өрөөнөөс Хусог, Раён хоёрын хоолойнууд цуурайтаж байсан юм.

     Ийм байдалтай орж чадахгүй нь...

"Ээж та хоёр энд байсан юм уу?"

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now