•4•

507 77 8
                                    

"Жон Хусогийн эмэгтэй..."

"

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Back to BLUE side

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.

Back to BLUE side...

***

"Со Рүри~ Төрсөн өдрийн мэнд..."

"Х..Хусог?"

Гэрийн минь гадаа зогсох түүнийг хараад би бүр гайхаж орхив. Тэр гартаа бялуу барьчихсан байх агаад дэндүү баяртайгаар инээмсэглэж байсан юм.

"Төрсөн өдөр чинь шүү дээ."

"Тийм нь ч тийм л дээ. Гэхдээ..."

Төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй шүү дээ.

"Хүслээ шивнээд лаагаа үлээ. Алив ээ~"

Тэр инээд алдан намайг ойртохыг дохино.

Хүслээ шивнэх гэнэ ээ?

"Юу хүснэ ээ?"

Амандаа зөөлнөөр бувтнаад нүдээ анихдаа би юу хүсэхээ үнэхээр мэдсэнгүй.

Гэхдээ...

Жон Хусогийн эмэгтэй баймаар байна.

Хүслээ шивнээд, лаагаа үлээсний дараа бид байрны дээврийн өрөөг түрээсэлж амьдардаг ээж бид хоёрын жижигхэн гэрт орж ирсэн юм. Ээжийг хааччихсаныг мэдэхгүй ч түүнийг хэд хоног ирэхгүй гэдгийг мэдэж байв.

"Энэ бялуу үнэхээр амттай байна."

"Тийм байгаа биз?"

BLUE SIDE [Completed]Место, где живут истории. Откройте их для себя