•2•

567 88 21
                                    

"Өөрийн цэнхэр мөрөөдөлдөө зөвхөн чамайг л дүрсэлдэг байлаа..."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side...

~¤¤¤~

"Эгч сайн биз дээ?"

     Түүний зөөлхөн хэрнээ танил дотно хоолой хаа нэгтээ нурж унасан цэнхэр ертөнцийн минь балгасыг чичрүүлэх шиг л болно. Тэгэхэд би хүндхэн асуултын хариултыг бодсоор түүнээс арайхийн харц буруулан толгой сэгсрэв. Ээж минь цэнхэр тэнгэрт одоод аль хэдийн дөрвөн жил өнгөрчихсөн.

"Тэр дөрвөн жилийн өмнө өөд болчихсон."

"Аан... Уучлаарай. Би мэдсэнгүй... Харамсалтай байна."

Ярианы өнгө аяс нь хормын дотор л гунигтай болчихлоо.

Үнэхээр түүнтэй хамт дахиад нэг ширээнд бие, бие рүүгээ хараад сууж байгаадаа итгэж өгөхгүй юм. Хэзээ ч юм бидний цэнхэр уур амьсгалаар дүүрсэн ертөнц биднийх биш болж, цэнхэр гэх өнгө утгаа алдаад зөвхөн уйтгар гунигийг л илтгэх болсон.

Хэзээ ч юм нэг өдөр...

Хэн хэнийх нь дурсахыг үл хүсдэг тэр өдөр... Хамтдаа биш, тус тусдаа уйлсан тэр өдөр...

Сайн санахгүй байна.

Гэхдээ түүнийг намайг явахыг харангаа чангаар уйлж байсныг бүдэг бадаг санадаг юм. Одоо ч чихэнд сонсогддог. 

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now