•5•

496 72 7
                                    

"Хэзээ нэгэн цагт..."

Back to BLUE side

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side...

***

"Бялууны амт яг л тэр үеийнх шиг байна."

     Түүний уруул миний уруул дээр буусны дараа тэр инээмсэглэн байж ийн хэлээд намайг дахин тэврэхэд би одоо ч учраа олохгүй дагжин чичрэх өөрийгөө тайвшруулахыг хичээнэ.

     Бялууны амт сайхан гэдгийг мэдэх ч үүнээс илүү түүний уруул л сэтгэлийг минь догдлуулах аж.

Баярлалаа.

Жон Хусог...

Хайртай шүү.

***

"Ээж ээ... Бид аялалаар явах юм уу? Үнэхээр үү?"

"Тийм ээ. Раён-а... Гоё байна уу?"

     Би түүний хувцсыг эвхэн цүнхэндээ хийчхээд дээш өндийхдөө бага зэрэг ядарч байгаагаа мэдрэв.

Ихэнхдээ ийм байдаг ч гэсэн ойрдоо их хурдан ядардаг болчхож.

"Үнэхээр гоё байна. Бид өмнө нь явж үзээгүй шүү дээ."

     Раён дэвхцэн үсэрсээр чангаар инээх бол би арайхийн өөртөө ус аягалах аж. Тэгэхтэй минь зэрэгцэн утас дуугарч, хамаг анхаарал сарниж орхилоо.

"Рүри..."

"Хусог..."

      Амин дэм...

"Бэлэн болсон уу? Би удахгүй очно оо."

"Тийм ээ..."

      Үнэндээ бага зэрэг сандарч байна. Хусог болон түүний хамтлагийн залуустай хамт бид Жэжү арал руу явахаар болсон юм. Мэдээж тэд ч бас өөр эмэгтэйчүүдийг авчрах байх.

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now