Epilogue

608 79 9
                                    

"Миний бахархал...

Миний диваажин..."

~¤¤¤~

~¤¤¤~

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE SIDE

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE SIDE...

~¤¤¤~

"Хонгор минь~ Би хийе."

     Үсний машины чимээ угаалгын өрөөг бүхэлд нь дүүргэх агаад толины өмнө зогсох тэр, бид хоёр өөрсдийн тусгалаа ширтэн инээмсэглэнэ.

"Зүгээр дээ. Хусог... Би айхгүй байна. Хий л дээ."

     Эцэст нь би гүнзгий амьсгаа аваад түүнд хандаж хэлбэл тэр ч хүндхэн санаа алдчихаад үсний машиныг толгой дээгүүр минь гүйлгэх аж. Хаа нэг газар өвтгөчихвий гэсэндээ хамаг зөөлнөөрөө хүрэн, газарт унах үсний ширхэг бүрийг хайрлах мэт л дагуулан харах миний нөхөр.

     Түүнийг амьдралд минь дахин гарч ирсэнд өдөр бүр л талархах юм. Хэрэв тэр энд байгаагүйсэн бол өдийд байдал ямар байх байсныг төсөөлөхөд ч бэрх санагдана.

     Цэнхэрлэн шатаад үхсэн ч надад одоо харамсах зүйл байхгүй бололтой.

Ай, чин зүрхний итгэл найдвар минь...

Ямар азаар миний цэнхэр нүд, чиний цэнхэрлэх мөрөөдөл хоёр учраа юм бол доо?

"Би царай муутай харагдаж байна."

     Зөөлхөн инээсээр толгойгоо илэн толь руу ширтэхэд дахиад аз жаргалыг мэдрэхгүй ч юм шиг хоосон оргиод эхлэв. Үхэл рүүгээ улам л дөхөх зүрх минь энэ удаа зогсчих шахан чичирнэ. Тэднийгээ орхиод явчихна гэхэд л гунигаар дүүрэх нүдэнд минь нулимс цийлэгнээд ирлээ.

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now