•6•

475 76 6
                                    

"Энэ удаа бүхнээ орхих миний ээлж..."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Back to BLUE side...

***

"Би эндээс явахгүй ээ!"

     Нүдээ нээснийхээ дараа сонссон хамгийн эхний зүйл минь Хусогийн ийн орилох байсан юм.

Би хаана байна аа?

      Эмнэлэг? Гэхдээ их том өрөө... Тусгай өрөө шиг л...

"Чи хуваариа мэднэ шүү дээ. Одоо эндээс явахгүй бол болохгүй. Рүри та хоёрын зураг интернетээр дүүрэн байна."

       Хэн гэдгийг нь мэдэхгүй ч энэ хоолой үүдний хэсгээс маш тодоор сонстож байв.

Толгой эргэж, нүд харанхуйлах нь намайг ямар нэгэн хөдөлгөөн хийж чадахгүйд хүргэнэ.

       Яагаад энд ирчхэв? Сүүлд юу болсон бэ?

"Рүри ухаан орохгүй байхад би үнэхээр тэр хуваарийг чинь хийж чадах юм шиг байна уу? Та нар яв. Би явахгүй. Би түүнийг харж хандах ёстой цорын ганц хүн нь..."

"Хусог... Рүри чиний хувьд чухал гэдгийг бид мэдэх ч гэсэн чи үүнийг менежер ахад даатгаад үлдээх хэрэгтэй. Яагаад хувиа хичээгээд байгаа юм?"

      Бурхан минь гэж...

Тэд үнэхээр ууртай сонсогдож байна.

"Хувиа хичээх гэнэ ээ? Сонс... Та нар бүгдээрээ тэр хүнийг миний хувьд хэчнээн үнэ цэнтэй гэдгийг ойлгож чадахгүй. Та нар мэдэх ч үгүй. Би бүтэн найман жил... Бүтэн найман жил тэр эмэгтэйг л мөрөөдөж ирсэн. Надад мартсан ганц ч хором байхгүй. Мөрөөдөлдөө хүрчхээд очихын тулд л тэвчдэг байсан. Ойлгож байна уу? Хамтлаг чухал ч гэсэн... Залуус аа... Би ч бас хүн. Надад хайрладаг хүн бий. Миний төлөө бүх зүйлийг хийж, миний хүүхдийг ганцаараа өсгөсөн хэрнээ юу ч нэхэлгүйгээр намайг тавьж явуулахад бэлэн байсан хүнийг яаж орхиод явах юм бэ? Хэрвээ Рүри байгаагүй бол тэр өдөр би хамтлагт үлдэхээр шийдэхгүй байсан. Хэрвээ Рүри л байгаагүй бол би энд байхгүй байх байсан. Тэр л байгаагүй бол энэ хамтлаг ч гэсэн байхгүй. Тийм болохоор... Энэ удаа бидний цэнхэр ертөнц нурах дээрээ тулвал бүхнээ орхих миний ээлж. Би дахиад орхиж чадахгүй."

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now