•3•

547 82 9
                                    

"Цэнхэр өнгөнд дурлах хугацаа бүртээ чамайг хайрлах болно."

"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Back to BLUE side...

~¤¤¤~

"Ганц аяга цай уугаад явах уу?"

    Би ийн асуучхаад хамаг сандралаа үл тоохыг хичээн шүлсээ гүд хийтэл залгив. Яагаад ингэж асууснаа өөрөө ч мэдэхгүй юм.

    Раёныг оронд нь оруулчхаад түүний зүг удаанаар эргэхдээ хэлсэн энэ асуулт минь түүнийг арваад жилийн өмнө намайг бүр мөсөн дурлуулчихсан тэр л инээмсэглэлээ дахин тодруулахад хүргэх аж.

"Дуртайяа..."

Бидний байшин их жижигхэн. Энд зөвхөн маш жижиг унтлагын өрөө, гал тогоо болон зочны өрөө нийлчихсэн нэг том өрөө л бий.

"Ойрд ажил ихтэй байгаа биз дээ?"

"Тийм ээ... Үргэлж л тийм байдаг. Гэхдээ бид нар ч бас хүмүүс шүү дээ. Залуухан байна... Хайрлаж, дурламаар байна..."

Түүний яриаг таслан ширээн дээр хоёр аяга цай авчирч тавиад эв хавгүйхэн харахад тэр хөнгөхөн инээд алдав. Үнэндээ түүний хэлж буй үгсэд анхаарал хандуулж дотроо нэгийг тунгаахаас илүүтэйгээр ахлах сургуульдаа эргээд оччихсон мэт сандраад байсан болохоор яг юу хийхээ мэдээгүй юм.

BLUE SIDE [Completed]Where stories live. Discover now