iii.

496 61 43
                                    

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

"Тийм бололтой

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

"Тийм бололтой. Чи яг л үхдэл шиг харагдаж байна, Каори."

Шөнөжин толгойд эргэлдсэн түүний үг сүүлдээ шал утгагүй санагдаад эхэлсэнд би 7 цагт дуугарах ёстой сэрүүлгээ унтраагаад, эцэст нь нэг юм таазнаас харцаа салгасаар орноосоо ширүүхэн бослоо.

Би үнэхээр тийм аймар харагдсан эсэхээ мэдэхгүй байгаа ч, Хисокаг үгээ хэлэх үед над руу харсан зэвүүн харц толгойд байн байн эргэлдээд шөнө ганц ч хором цурамхийж чадсангүй.

Үнэндээ ганцхан Хисокагаас ч болсон юм биш, зүгээр л дахиад унтчихвал хар дарах вий гэдгээс айсандаа унтахыг ч хүсээгүй юм. Ядарч байгаагаа, нүд анилдаад бие минь айхтар хүнд оргиж байгааг мэдэрч байгаа ч үнэхээр унтаж зүрхлэхгүй нь. Дахиж лав тийм зүйл мэдэрч чадахгүй.

Харанхуйд байхаасаа айгаад бүх өрөөнийхөө гэрлийг асаачихсан болохоор би багахан тайвширсан байдалтай гал тогоо орон, хүйтэн ус аягалаад нэг амьсгаагаар бүгдийг нь ууж орхилоо.

I'm Your Psychopath [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang