xvii.

203 31 8
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Hisoka's pov-

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Hisoka's pov-

Заримдаа бидний чин сэтгэлээсээ итгэсэн бүхэн худлаар дүүрсэн ширэнгэд төөрч, хайрласан болгон минь цусан далайд живж болдог

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Заримдаа бидний чин сэтгэлээсээ итгэсэн бүхэн худлаар дүүрсэн ширэнгэд төөрч, хайрласан болгон минь цусан далайд живж болдог. Тиймээс юу ч үнэн, бас чин сэтгэлийнх байх боломжгүй.

Ядаж л би энэ бодолдоо итгэхийг оролддог байсан юм. Оргүй хоосонд хучигдаж амьдрахдаа ядахнаа өөрийн өчүүхэн бишрэлээр амьдралын замаа гаргахыг хичээж байсан хэрэг. Өөр хэний ч биш, зөвхөн өөрийнхөө үгэнд итгээд, түүнийгээ сэтгэлийнхээ мухарт цоожлохыг.

Гэвч юмс хэзээ ч хуучных шигээ үлддэггүй.

"Бэлэн үү?" Люсифер машиныхаа толинд над руу хальтхан харсаар асуух бол би энгэрийн халаасан дахь тамхиа гаргах зууртаа хүндхэн санаа алдлаа.

Цонхоор үзэгдэх хэзээ ч юм хаягдаад бөөн тоос шороонд дарагдчихсан, бараг л нурж унах нь холгүй барилгыг харахдаа би ахин нэг удаа буцах тухай бодож үзэв. Хэзээ ч үнэн гэж санагддаггүй гэр гэх газар луугаа, яасан ч минийх гэж мэдрэгддэггүй тэр оромж руу буцах тухай яагаад ч юм зүрхлээд дахиад нэг төсөөлж үзлээ.

I'm Your Psychopath [Completed]Where stories live. Discover now