xviii.

197 35 19
                                    

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

-Kaori's pov-

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.

-Kaori's pov-

 Миний үргэлж байсаар ирсэн харанхуй өрөө урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй санагдана

Ups! Tento obrázek porušuje naše pokyny k obsahu. Před publikováním ho, prosím, buď odstraň, nebo nahraď jiným.


Миний үргэлж байсаар ирсэн харанхуй өрөө урьдынхаасаа огтхон ч өөрчлөгдөөгүй санагдана. Түнэр харанхуйд үзэгдэх орчин үгүй, надаас өөр амьсгалах хүн ч үл оршино.

Гэхдээ төд удалгүй тэр чимээ намайг ангуучлах мэт хаа нэгтэйгээс хачин хахираар цуурайтаж, хүйтэн хөлс цувж эхлэхтай зэрэгцэн хүндхэн алхаа нь нэг нэгээр ойртох аж. Бараг дотно болчихсон гэмээр түгшүүр цээжинд амилж эхэлсэн ч яагаад ч юм энэ удаад би хачин тайван байлаа.

Бүр өөрөөсөө хүртэл аймаар тийм тайван. Би нүдээ удаанаар аниад алхааны эзэнтэй бодлоороо холбогдохыг хүсэх мэт бүхий л анхаарлаа түүний гаргах чимээ рүү чиглүүлж орхиод, өөр юу ч бодохгүйг хичээн биеэ чангалан зогсов.

Нуруугаар мөс шиг хүйтэн могой гулсах мэт эвгүй мэдрэмжийг хүртэл үл тоохыг хичээн хөдөлгөөнгүй зогсоно. Яагаад гэдгээ би өөрөө ч мэдсэнгүй, зүгээр л тэр зүйлийг ирэхийг тэвчээртэй хүлээх аж.

I'm Your Psychopath [Completed]Kde žijí příběhy. Začni objevovat