x.

303 44 17
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харанхуй өрөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Харанхуй өрөө. Тэвчээр алдран орилохыг хичээвч дуу үл гарах миний хоолой.

Тийчилж, сэгсчиж, яаж ч хичээгээд гар хөлийг минь хүлчихсэн уяа үл тайлрах бөгөөд зүрхэнд түгшүүр мэдрэгдэж, аманд айдас амтагдах аж.

Урагш чигээр харагдах өрөөний үүдэнд харин тэр зогсоно. Өндөр, урт хөлтэй, нарийхан бэлхүүстэй тэр гартаа нэгэн ташуур бололтой зүйл барьчихжээ. Тэгээд намайг сэрчихсэнийг анзаараад нааш дөхөж ойртох үед гуталных нь шал товших чимээ тарчлаантай чихэнд цуурайтна.

"Сэрчхээ юу? Эцэст нь нэг юм." Түүний хоолой хэн нэгний хоолойтой тун ч төстэй сонсогдох аж. Зэврүүн, хахир, гэхдээ дооглосон өнгө аястай.

Харанхуй өрөөнд барагтаа л юм үл үзэгдэх боловч түүний гарнаас ямар нэг шингэн дуслах нь бол сайтар харагдаж байлаа. Тэр газар хэвтэх миний урд ирж зогсоод, доош суухдаа царайгаа минийхтэй ойртуулан тулгав.

I'm Your Psychopath [Completed]Where stories live. Discover now