iv.

390 47 27
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Миний эмэгтэйд дураараа хүрэхгүй байвал сайн байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Миний эмэгтэйд дураараа хүрэхгүй байвал сайн байна."

Акито бид хоёрын харц бараг л зэрэг шахам Хисока руу зүглэн, хоёул нүдээ бүлтийлгэх бол Хисока харин ч тун тайвнаар мишээх аж. Тэр хүзүү давуулчихсан гараараа үсийг минь үл ялиг оролдсоор, өөрөө ч нааш нэлээдгүй нална.

Хөөх, амьдрал ч гэнэтийн бэлгээр дүүрэн юмаа.

Яагаад ч юм энэ мөчид тэр надад аймшигтай санагдаагүй. Үргэлж араатан холоос идшээ хүлээн ширтэж суудаг тэр нэгэн мангасын айдаст мэдрэмж зүгээр л агаарт уусах аятай алга болж орхисон юм.

Гэхдээ Хисока одоо ч энгийн хүн шиг санагдахгүй байна. Зүгээр л одоо түүний надад өгч буй мэдрэмж, танил бөгөөд тун таашаалтай байсан.

Хэдий би түүнийг зогсоох ёстой байсан байж магадгүй ч, Акитог намайг ямар тэнэг амьтан болгож орхисныг санаад нэгэнт л эхлүүлчихсэн жүжгийг үргэлжлүүлэхээр шийдээд түрэгхэн гайхширсан харцаа нуун инээмсэглэхийг хичээв. Зөвхөн Акитогоос болсон ч юм биш, би ийм Хисокагаас зүгээр л амархан салахыг хүсэхгүй байна.

I'm Your Psychopath [Completed]Where stories live. Discover now