Chapter 1

1.2K 97 13
                                    


"Би тийм зүйлийг огтхон ч хүсэхгүй байна.."

Хана налан, хөлөө тэврээд нулимс дуслуулах охин ээжийнхээ өмнө сул дорой байдлаа үзүүлсэнд Хадагтай Пак тэсэлгүй орны хажууд байх ширээг хүчтэй цохиод, "Миний хий гэснийг чи хийх л ёстой, ойлгож байна уу?" хэмээн уурандаа дийлдэн зогслоо.

"Гэхдээ ээж ээ, би дөнгөж арван есхөн настай шүү дээ! Би тэр залууг чинь харж ч байгаагүй, бас нэрийг нь ч мэдэхгүй.."

"Маргааш тэртэй тэргүй мэдэх болно оо, охин минь."

"Тийм ээ, бидний хуримын өдөр.Үгүй ээ, миний хувьд оршуулгын ёслолоос өөрцгүй юм байна.Ээж ээ, гуйя.Энэ тэнэглэлээ болиод өгөөч.Та ганц охиныхоо амьдралыг сүйрүүлж байгаагаа ойлгохгүй байна уу?"

"Ганцхан амьдралаар дуусашгүй их хөрөнгийг олж авах боломж тэрбумд ганц л олддог юм шүү, хонгор минь. Аав бид хоёр чинь яг л ийм тавилангаар гэрэлсэн улс.Чиний тавилан төрөхөд чинь л бичигдчихсэн байсан гэж ойлго."

"Гэхдээ бидний аль аль нь нэгнийгээ яаж ч хайрлаж чадахгүй.Оронд нь зүгээр гэрээгээр гэрлүүлчихээч."

"Би ч гэсэн аавтай чинь анх нэг гэрт орохдоо яг л ийм бодолтой бяцхан охин байж билээ.Гэхдээ охин минь, аав чинь намайг хэзээ ч хэнтэй ч хуурч байгаагүй.Бид бие биедээ ямар их хайртай гээч."

"Хайртай гэнэ шүү..Нэг завинд хамт суучхаад нэгнийгээ ус руу түлхэж, сэлүүр болгон ашиглах сэтгэл аль алинд чинь байгаа гэдгийг би мэдэж байна.Салхийг удирдаж чадахгүй ч, завиа удирдаж чадах шиг надад дарвуулаа хамтдаа удирдах хүн л хэрэгтэй.Тийм хүнийг л би хайж, насаараа амьдрахаа шийднэ.Маргаашийн хурим яасан ч болохгүй ээ, ээж ээ."

"Юу ч өөрчлөгдөхгүй, гэрлэлт маргааш болно.Инээдтэй зүйл битгий хийгээрэй, энэ бүхэн миний хяналтан дор биш гэдгийг сана"

гэж хадагтай Пак түүнд хэлээд өрөөнөөс гаран хаалгаа хаахдаа охиноо дахин харан санаа алдсаар явлаа.

Рэжүн өрөөн доторх бүх зүйлээ авч шидэн ээжийнхээ хэлсэн үгэнд үргэлж ордог сайн охин байсандаа харамсан нулимстай нүдээ арчаад номын тавиур дээрээс дуртай зохиолоо олон нээж хараад сэтгэл санаа нь өмнөхөөсөө дээрдэв.

Тэндэхийн баатар бүсгүй хайргүй залуутайгаа гэрлэхээс өөр аргагүйд хүрсэн тул зугтан аяллын дундуур өөр залуутай таарч, тэр хоёр бие биедээ дурласан.Энэ түүх Рэжүний үргэлж найдаж байсан төгс төгсгөл нь байлаа.

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Där berättelser lever. Upptäck nu