Chapter 2

737 82 7
                                    

Хэдхэн цагийн өмнө хуримынхаа бэлтгэлийг хийхээр зогсож байсан Рэжүн одоо танихгүй нэгэнтэй хамт хэн нэгнээс ядарч туйлдталаа зугтсаар, эцэст нь цааш гүйж чадалгүй чулуун дээр хөлөө амраан суухдаа, "Хөөе.. хүлээ. Жоохон амарч болох уу? Хөл минь яг тасраад өөрсдөө гүйгээд явах нь." гэхэд тэр эргэж хараад, эргэн тойрноо ажигласнаа, "Хөөх, бүр энэ хүртэл ирээд, их хол явж шүү. Тэг дээ, амраад ав." гэлээ.

"Ингэхэд чи биднийг яг хаашаа яваад байгааг хэлэхгүй хэрэг үү?"

"Өнөөдөртөө зочид буудалд хононо гэвэл чамд зүгээр үү?"

Рэжүн дотроо ихэд гайхсан ч түүнийг ганцхан зочид буудалд хонох сэдэлтэй энэ хүртэл дагуулж ирээгүй гэдэгт нь найдаж, "Тэр зугтаад байгаа хүмүүсээс чинь түр хугацаанд ч болов тайван суугаад нуугдчихаар газар байвал хаана ч хоносон хамаа алга аа." гэсэнд тэр инээмсэглэн, малгайгаа тайлаад, түүн рүү ширтсээр, "Болж байна. Хонох буудлаа олчхоод тэнд би чамд бүхнийг тайлбарлаж өгнө өө." хэмээхэд Рэжүн одоо л түүний царайг тогтоож харж авав.

"Ойлголоо.. надад тусалж байгаад чинь баярлалаа. Энэ хүртэл ирээгүй байсан бол ч.."

"Хүлээ.. одоо өглөөний 3 цаг болж байна. Хэн нэгнийг ирэхээс өмнө хурдан эндээс явцгаая."

Залуу ийнхүү хэлэн, түүнийг замдаа хаячихгүй юм шүү гэсэн шиг гараас нь чанга атгасаар, хөл хөдөлгөөн ихэдсэн гудамж дундуур алхаж эхлэхэд Рэжүн түүнийг дагасан хэвээр янз бүрийн зүйлс бодон явлаа. Одоо түүнд 1500 доллар, утас, хайртай номноос нь өөр юу ч үгүй. Гэр орон, эцэг эх гээд бүх зүйлээ алдчихсан мэт санагдавч дахин амьдралаа шинээр эхлүүлж байна гэж бодохоор цаанаасаа л харц нь гэрэлтэх аж.

Түүнийг бодлоос нь салгаж, өнөөх залуу гарыг нь улам чанга атган, өөртөө ойртуулсаар, "Энд муу залуус их бий. Тийм болохоор гараас минь битгий тавиарай." гэхэд Рэжүн чимээгүйхэн толгой дохин, гараас нь тас зуурсаар эргэн тойрны хүмүүс өөр лүү нь нүдээ ирмэж, зохисгүй үйлдэл гаргахыг нүднийхээ булангаар харна. Эцэст нь нэгэн хуучин зочид буудлын өмнө ирээд, орох эсэхдээ бага зэрэг эргэлзэн, гараас нь атгасан хэвээр дотогш ороход тэр хүлээн авагчтай мэндлэн, сул өрөө байгаа эсэхийг асуув.

"Та хоёр ч азтай байна шүү. Манайд сул өрөөнүүд их байна. Хүссэнээ сонгоод орж болно."

"Тусдаа хоёр хүн хоночихоор өрөө байгаа бол захиалъя. Өнөө шөнөдөө л хоноод явах болохоор илүү өрөөний үйлчилгээ хэрэггүй шүү."

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Where stories live. Discover now