Chapter 4

426 64 2
                                    

Рэжүн нүдээ зөөлөн нээж, эвшээн босж ирэхэд Хисын унтаж байх ба өнөөх Даниел гэдэг залуу урд машин бариад явж байв.

Тэр аяархан
"Одоо л сэрэх шив" хэмээн Хисыныг сэрээхгүйн тулд шивнэхэд

Рэжүн
"Тиймээ, бид хүрэх газраа очих болж байна уу?"

Даниел
"Удахгүй метроны буудал дээр буун"
  
Хисын зөөлөн хөдлөн нүдээ нээгээд суниахад "Би чамайг сэрээчихсэн үү?" гэж Рэжүн түүнээс асуулаа.

Хисын
"Үгүй ээ..Ингэхэд бид нар хаана яваад байгаа юм?

Даниел
"Би та хоёрыг лавтай хогийн цэг дээр хаячихгүй за юу?"

Хэсэг хугацаа өнгөрөн Даниел метроны буудал дээр ирж зогсоход тэр хоёр цүнхтэй юмаа авчаад машинаас буун, Хисын"Чамд маш их баярлалаа.Үнэндээ бидэнд тийм ч их мөнгө алга.Энэ мөнгөөр шатахуунаа аваарай" гээд халааснаасаа мөнгө гаргаж ирэн өгөхөд тэр инээмсэглэн"Надаар хүргүүлсэн хүмүүс надад баярлалаа ч гэж хэлэлгүй юу ч өгөлгүй явдаг.Харин та хоёр намайг жоохон ч гэсэн жаргалтай болгож чадлаа.Хакердуулах юм байвал яриарай.Дараа нь хэдүүлээ уулзахаараа ууж сууцгаая" гээд утасныхаа дугаарыг түүнд өглөө.

Рэжүн
"Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" гээд цүнхээ үүрэн зочид буудлын үүдээр орж байтал Хисын түүний утсыг булааж аваад "Намайг уучлаарай" гээд юу юугүй хөлөөрөө газарт дэвсэн хаглаж орхив.

Рэжүн хөмсөгөө зангидан
"Чи чинь нэг шөнийн дотор галзуурчихаа юу даа!" гэхэд Хисын уучлалт гуйн "Үнэхээр уучлаарай! Ингэхээс өөр арга байгаагүй юм.Утас чинь бидний хажууд одоо хүртэл байгаад байвал танай аав ээж хоёр чамайг хаана байгааг мэдчихэн.Гэхдээ би Бусан руу очоод чамд дахиад шинэ утас аваад өгөн ойлгосон уу?" гээд метроны буудал руу орон хүлээх сандал дээр суугаад, Хисын сэндвич болон шүүс худалдаж авч ирэн хамтдаа идэцгээлээ.

Хисын идэж дуусаад
"Даниелийн ачаар бид 3 буудал өнгөрч чадсан.Би Бусан хүрэх тасалбар байна уу харчихаад ирье.Хүлээж байгаарай" гээд түүнийг үлдээгээд явах хооронд Рэжүний толгойнд дахиад л хэрэггүй бодлууд эргэлдэж эхлэв.

Түүнийг алга болоход эцэг эх, үеэл хүмүүс нь гээд яасан бол? Тэрнийг буцаж очвол яг юу болох вэ?

"Уучлаарай би насанд хүрсэн хүний 2 тасалбар авъя.Бусан хүртэл" хэмээн кассан дээр мөнгөө тавиад хэлэхэд хажууд зогсож айсан ажилчин нь "Уучлаарай, та маскаа тайлж болох уу?" гэлээ.Хисын маскаа тайлан буцаж өмсөхөд "Таны галт тэрэг 15 минутын дараа хөдлөн та бэлэн байгаарай" гээд түүнд хоёр хүний тасалбар өгөөд явууллаа.
  
Рэжүн Хисыны ирж байгааг харан санаа алдаад "Авчихсан уу?" гэж бухимдсан маягаар асуухад тэр"Тиймээ, надад уурлаад байгаа юмуу?"

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin