Chapter 16

187 30 2
                                    

"Тэр үнэхээр тэнд байх болов уу?" 

Хисын Сонхүнээс лавлан асуухад тэр "Чи ийм байсан бил үү? Хисынаа.Итгэл чинь хаачсан юм.Чамайг бууж өгчихсөн юм шиг санагдаад байна!" гэхэд "Би хэзээ ч тийм зүйл хийхгүй!" хэмээн тэд маргалдсаар Англи хэлд бүртгүүлэх ёстой газар луу олон оюутнуудын дундуур чихэлдэн арай гэж орлоо..Тэр замдаа ханан дээр өлгөөтэй байсан тэмцээний том зарлалыг харахад түүнд бага зэрэг итгэл төрж байсан юм. Хисын бүртгэж байсан нэгэн хүү рүү очоод "Уучлаарай, би найзтайгаа хамт англи хэлний  тэмцээнд бүртгүүлэх гэсэн юм" гэхэд "За, та Ямархуу төвшний англи хэлтэй вэ?" гэлээ.Хисын түүнээс юу гэсэн утгатай асуухад "Та бүртгүүлэхийн тулд бүх шалгалтандаа А дүнтэй, ядаж нэг гэрчилгээтэй байх ёстой.Эсвэл зүгээр л англи хэлний анхан шатний мэдлэгтэй байвал болно" хэмээв.

"Энэ үнэхээр шударга бус юм!" Сонхүн зандран хэлэхэд өнөөх хүү "Би гуйгаагүй шүү дээ...уучлаарай.Хэрэв та хоёр дараах чадваруудыг эзэмшээгүй бол элсэх боломжгүй.Дараачийнхаа хүнийг оруулаад өгөөрэй" гээд тэднийг зөөлөн түлхэн холдууллаа.

Тэр хоёр сургуулийн үүдээр санаа алдан алхаж байхад "Хоёулаа ер нь өөр сургуулиас хайгаад үзье.Энд байхгүй ч байж магадгүй шүү дээ" гэж Сонхүныг хэлэхэд Хисын яг л жоохон хүүхэд шиг уурлан "Би одоо хэзээ ч буцмааргүй байна" гэлээ.

"Чи Борамтай яриад үзээд.Тэр Америкт байсан юм чинь баталгаатай англи хэл сайн мэдэх байх"

"Үгүй ээ, тэр залхчих байх"

 "Гэхдээ Рэжүнийг олъё л гэж бодож байвал залгаад үзээч дээ"

Сонхүн Хисынд ятгасаар байлаа.

"ХИСЫН!!"

Хэн нэгэн түүнийг дуудан эргэж харахад Лемон ууттай жигнэмэг барьчихсан ирж явав.

"Чи одоо болтол хариагүй байгаа хэрэг үү?"

Лемон Хисыныг асуухад толгойгоо сэгсэрлээ.Сонхүн "Энэ хэн бэ?" гэж охин руу муухай харан асуухад

"Миний ширээний хамтрагч.Лемон гэж дуудаж байгаарай.Энэ харин миний сайн найз" гэж тэднийг танилцуулахад Лемон Сонхүн руу гараа сунгалаа.Гэвч Сонхүн үл тоон гар барьсангүй.

Сонхүн "Явцгаая"

"Байз л даа, бид англи хэлний тэмцээнд орох ёстой шүү дээ"

Сонхүн "Яаж? Нэгэнт л орж чадахгүй болчихлоо.Тэрнийг өөр газарт хайя.Эсвэл энэ асуудлаа дараа болъё"

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Where stories live. Discover now