Chapter 7

330 52 4
                                    

"Гэхдээ Сонхүн, чи бидэнтэй хамт явбал зүгээр л зугтаж амьдрах болно"

Сонхүн
"Гэхдээ би үнэхээр та хоёртой хамт явмаар байна, дотны найзуудтайгаа хамт адал явдалтай учрахыг хүсэж байна!"

Рэжүн
"Би чамтай хоёрхон хоногийн өмнө танилцсан ,намайг дотны найз чинь гэж бодох эвгүй юм"

"Зүгээр дээ, одоо явж тасалбараа худалдаж авцгаая!"  Сонхүн тэр хоёрыг касс руу татан гурван тасалбар аваад буцаж хүлээлгийн суудал дээр ирж суулаа.

Рэжүн
"Чи үнэхээр итгэлтэй байна уу?"

Сонхүн бага зэрэг санаа алдсан янзтай
"Тиймээ.." гээд түүнийг бага ч гэсэн
тайвшруулан.

Хисын
"Манай галт тэрэг арван минутын дараа хөдлөх юм байна"

"Тийм үү? Тэгвэл би бие засчихаад ирье" Рэжүн ийн хэлээд угаалгын өрөө хайхаар босон ийш тийш алхан явж байтал хэсэг хүмүүс нэг газарт цугларсан байхыг харав.Тэр ойртож очоод гол руу нь юу болж байгааг харахад өмнө нь буудал дээр таарсан өнөөх залуу гитар тоглож байх ба түүнийг хараад нүд нь өмнөхөөсөө илүү томрон түүнийг гайхан харав.Жэй Рэжүнийг харангуутаа санасан бололтой өөдөөс нь хараад инээмсэглэл тодруулан тоглож байсан дуугаа солин өөр дуу дуулж эхэллээ.

"Өнөөдөр тэд чамайг буцааж хаях өдөр байх болно.Одоохондоо чи юу хийхээ мэдэхгүй байгаа ч хэн ч чамайг над шиг ойлгож байгааг мэдэхгүй гэдэгт итгэлтэй байна..Чиний сэтгэл дэх гал унтарсан тэр гудамжинд дахиж гэрэл асан бидний алхах ёстой бүх замууд тахир дутуу байсан ч гэрэлтэй учраас чамайг хаанаас ч олно.Яагаад гэвэл чи намайг аврах хүн, би чиний гайхамшиг байх болно.."

Жэй дуулахаа болиход бүх хүмүүс алгаа ташин малгайнд нь хэдэн зоос хийгээд цааш таран явцгаав.Рэжүн түүн рүү ойртон алхахад тэр өөдөөс нь инээмсэглэн угтаж авлаа.

"Чи үнэхээр сайхан дууллаа"

Жэй
"Би мэднэ ээ.Би үргэлж сайхан харагдахыг хүсдэг"

Рэжүн түүн рүү харан эвгүйхэн инээмсэглээд буцан чимээгүй болов.

"Чи миний нэрийг мартчихсан юм шиг байна.Намайг Жэй гэдэг.Дараагийн удаа намайг санаж байна гэж найдъя"

 
Сонхүн
"Ахх, бид нар хоцорлоо шдээ"  Хисын цаг руугаа харан "Тавхан минутын дараа хөдлөх гэж байна" гээд түүнтэй хамт босоод Рэжүнийг хайж эхэллээ.Тэгтэл холоос түүнийг нэг залуутай ярин инээлдэж байхыг хараад тэр хөмсгөө зангидан очиж хажууд нь зогсох хүн рүү нэг л эвгүй харцаар хараад "Рэжүн!!" гэж хашгирахад тэр эргэж харан Жэйд хандан хэдэн үг хэлчихээд цааш хамт явцгаалаа.

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Waar verhalen tot leven komen. Ontdek het nu