Chapter 14

233 36 8
                                    

"Танилцъя, намайг Ким Борам гэдэг"

Хисын хүчээр инээмсэглэн түүний гараас атгаад "И Хисын" гэхэд тэр харж харж байснаа "Чи ямар чиглэлээр явах гэж байгаа юм?" хэмээн дахин нэг асуулт асуув.Хисын хэн нэгэнд хувийн мэдээллээ хэлэх дургүй тул түүнд тийм ч их зүйл ярихыг хүссэнгүй "Би хөгжимд дуртай" гэлээ.Тэр инээмсэглэн "Аан, чам шиг царайлаг залуус хөгжмийн замаар явбал илүү зохих байх.Анх би чамайг харчихаад загвар өмсөгч юм болов уу л гэж бодсон.Би загвар дизайны талаар төгсөх курст сурч байгаа" гэхэд Хисын үл ялиг инээв.

"Хажууд нь бүхэл бүтэн ийм сайхан залуу сууж байхад ганц Хисыныг л тэгж хэлээд байхдаа яахав дээ!" гэж цаана нь суудал налан хэвтэж байсан Сонхүн малгайгаа сөхөн ийн хэллээ.

"Заа, чи дуугүй очих газраа хүлээгээд унтаж бай"

"Чи намайг гадуурхаад байна? Золиг чинь, яагаад ганцаараа охин найраад байгаа юм бэ!!" Хисын түүний чихэнд"Би тэшүүрээр чинь нүүрийг чинь зүсчихэн шүү..илүү юм битгий яриад бай.." гэж шивнэв.

"Би чамайг очоод байр түрээслэж амьдрахыг чинь харна аа!"

Тэр хоёр удалгүй ээлжит хэрүүлээ эхлүүлэхэд Жэнни Хисыны мөрөн дээр зөөлөн товшоод"Та хоёр тэнд очоод байр түрээслэх гэж байгаа юм уу?"

Сонхүн "Тийм"

Хисын "Гэхдээ бид дуулаад мөнгө олчих байх гэж найдъя"

Хичээл удалгүй завсарлаж Мэй Ханбин хоёр цайны газар луу явах гэж ангиас гаран гүйлээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хичээл удалгүй завсарлаж Мэй Ханбин хоёр цайны газар луу явах гэж ангиас гаран гүйлээ.Рэжүн тэдний араас  тайван гэгч нь алхаад оюутнуудаар дүүрсэн коридороор явж байтал хэн нэгэн түүнийг дуудан эргэж харав.

"Өө, Хендер.Сайн уу?" Тэр хойноо ямар нэгэн зүйл нуун зогсох түүнийг хараад "Наадах чинь юу вэ?"

Тэр бага зэрэг ичэнгүйрсэн бололтой хацар нь улайгаад ирэв. "Үнэндээ..би чамайг анх харснаас хойш өөр зүйлийг мэдэрч эхэлсэн.Би чамтай үерхэхийг хүсэж байна!"

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Where stories live. Discover now