Chapter 3

527 72 10
                                    

Хисын
"Чамд хэр их мөнгө байна?"

"Тэр ч.."

Хисын
"Арай ямар ч мөнгө авалгүй гэрээсээ зугтаагүй биздээ? Бид мөнгөө нийлүүлж түүнийг аялалдаа зориулж хадгалах хэрэгтэй"

"Үнэндээ надад 1500 доллар байна"

Хисын
"Сайн байна. Надад 3500 доллар байгаа.Тэгэхээр бид мөнгөө нийлүүлвэл 5000 доллар болно гэсэн үг"

"Хөөх, гэхдээ хуурамч үнэмлэх авахын тулд 100 000 доллар хэрэгтэй биздээ? Энэ мөнгө талд нь ч хүрэхгүй юм байна"

Яг одоо 15:00 болж байсан ба Хисын гарахаар саравчтай малгайгаа өмсөөд

Хисын
"Явж хэрэгтэй хүнсний зүйлээ авъя. Өнөө оройноос хөдөлж эхэлнэ"

Рэжүн түүнийг дагж явахаар шийдэн хойноос нь өөрийнхөө саравчтай малгайг өмсөхөд Хисын

"Энд байдаг хүмүүсийг аюултай гэж би чамд хэлж байсан тиймээ? Болгоомжтой, гарнаас минь салалгүй яваарай" тэр хоёр маск малгай өмсөн хөтлөлцөөд зочид буудлаас гаран зах дотор согтуу хүмүүсийн дотор ороод ашгүй нэг юм хүнсний тасаг дээрээ ирэв.Хисын тэднээс рамён, савтай ус, уурагын хамтаар авна төлбөрийг нь төлөөд буцаж алхах замдаа яриа өдлөө.

Хисын
"Сая авсан юм нийт 57 доллар болсон.Одоо эмийн сан руу явах үлдлээ"

"Хүлээгээрэй, яагаад?"

Хисын
"Боодол маск авъя.Маскаа хааяа сольж байх хэрэгтэй, хэрэв тэд бидний маскгүй царайг минь хараад таничихвал яах юм?"

Рэжүн толгой дохиод, эмийн сан орон маскаа авчихаад буцаж зочид буудалдаа хүрч ирлээ.Хисын гал тогоондоо орон тортой зүйлнүүдээ тавихад Рэжүн гэдсээ илэн буйдан дээр сууна.

Хисын
"Чи өлсөж байна уу?"

"Тиймээ..гэхдээ наадах рамён чинь замдаа идэх хоол биздээ?"

Хисын
"Би үнэндээ рамёнд их дуртай.Хүсвэл хоёулаа хоол захиалж идье.Мөнгө тийм ч их үрэгдэхгүй байлгүй дээ?"

"Тэгье, нэг пицца, хоёр бургер, түүнтэй хамт франц шарсан төмс, бас хүйтэн хийжүүлсэн ундаатай хамт захиалчих"

Хисын өөрсдийнхөө өрөөнд хоол захиалан хэсэг хугацаа өнгөрлөө.Хаалгыг хэн нэгэн тогшиж Хисыныг явж онгойлгоход захиалсан хоолнууд нь ирсэн байв.Хисын талархсанаа илэрхийлээд тортой зүйлсээ ширээн дээр гаргаж тавин хэсэг хугацаа өнгөрөөсний дараа Рэжүнийг дуудахаар өрөөнд нь ороход унтаж байсан юм.

ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Where stories live. Discover now