Chapter 17

189 30 3
                                    

Хисын яаралтай менежирийн өрөө рүү гүйж очин түүнээс Рэжүнийг яаралтай олоод өг гэж гуйхад тэр сая л санасан бололтой "А-аан би түүний дугаарыг олчихсон.Яг одоо залгаадхая" гэж хэлээд утсаа авлаа.Тэр хооронд Хисын байж сууж чадсангүй, түүнтэй уулзангуутаа юу гэж эхэнд нь асуухаа бодож, үе үе хуруугаа оролдон, эсвэл түүнийг өөрийг нь үзэн ядаж байгаа юм болов уу гээд янз бүрийн зүйл бодсоор толгойгоо гашилгаж суулаа.Эцэст нь хаалга тогших чимээгээр Хисын ухасхийн сандалнаасаа өндийн гүн инээмсэглэл тодруулан үүд рүү харахад Рэжүн биш өөр хүн байгаад гайхан инээмсэглэл нь хормын дотор үгүй болсон юм.

"За чиний яриад байсан Жан Рэжүн"

Хисын Рэжүнийг биш байгаад бага зэрэг гайхаж уурлан "Би таньд Пак Рэжүн гэж хэлсэн" гэхэд тэр үл тоосон шинжтэй "Чи намайг буруу хүнээ хайж байсан гэх гээд байна уу? Гэхдээ зүгээр шдээ.Та хоёр харин танилцаж болно шүү дээ?" гэлээ.

"Надаас асуух зүйл байгаа юм уу?" гэж өнөөх хятад сурагч Хисынээс асуухад тэр дуугүй асуултад нь хариулалгүй өрөөнөөс гаран одлоо.Замдаа Сонхүнтэй таарахад тэр түүнээс юу болсоныг асуун

"Юу болсон бэ? Рэжүнийг харсан уу?" гэхэд

"Рэжүн байхгүй..тэр бүдүүн нөхөр өөр хүн олчихож.."

Сонхүн түүний хэлснийг сонсоод ийм зүйл болон гэж мэдээд байсан юм гэсэн харцааар түүн рүү харахад Хисын аль хэдийн уурандаа хацар нь халуу дүүгсэн байх аж.

"Тэр энэ сургуульд сурдаг гэж хоёулаа баттай мэдэхгүй"

"Үгүй ээ, би түүнийг харсан.Тэр миний гарыг хазчихаад зугтчихсан.Ором нь хүртэл харагдаж байна" Сонхүн түүний хазуулсан гарыг хараад яг ч итгэсэнгүй.Магадгүй тэрнийг Рэжүнээс болж галзуурч байж магад гэж бодож байж ч болно.

"Хаана харсан гэж? Чи өөрөө ч хазчихсан юм бил үү? хэн мэдлээ.Рэжүн магадгүй их нийтлэг царайтай байж мэднэ.Дээрээс нь чамаас зугтсан гэхээр чамтай уулзахыг хүсэхгүй байна гэсэн үг үү? Чи өмнө нь түүнтэй яаж харьцсанаа санаж байна уу? Магадгүй тэр чамайг дахиж дурсахыг хүсэхгүй байгаа байх.Хисын, чамд хэцүү байгааг ойлгож байгаа ч өөртөө битгий хоосон итгэл найдвар төрүүл.Чиний л алтан цаг дуусан" гэж хэлчихээд мөрөн дээр нь зөөлөн товшлоо.

Чиний л алтан цаг дуусан" гэж хэлчихээд мөрөн дээр нь зөөлөн товшлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ʀᴜɴɴɪɴɢ ᴛᴏ ʏᴏᴜ || ʟᴇᴇ ʜᴇᴇsᴇᴜɴɢ ||Where stories live. Discover now