Little Duchess

414 21 0
                                    

"Авхай, Жизель авхай! Гүйж болохгүй ээ! Гуйя зогс л доо" гэсээр үйлчлэгчийн хувцастай шивэгчин бүсгүй арван дөрөв орчим насны дэггүй бяцхан охины ардаас гүйнэ.

"Рина~ Бурхан минь гэж чи яг л яст мэлхий шиг удаан юмаа!" гэсээр бяцхан охин шивэгчин бүсгүй рүү гараа даллаад дахин цаашаа гүйв.

Охин харшийн хашааны том төмөр хаалганд бараг тулж очоод өөдөөс нь ирж яваа өв тэгш сайхан залуу руу хурд мэдэн гүйх дээ "Ахаа, Тэхён ахаа! Хайрт ах минь" гэсээр орилон инээд алдана.

Залуу "Жизель гүйж болохгүй ээ! Унаад бэртчихнэ шүү дээ!" гэж анхааруулсаар гараа дэлгэн өөдөөс нь гүйх бяцхан дүүгээ хэд алхаад тэвэрч аван дээш нь өргөж эргүүлээд буулгав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Залуу "Жизель гүйж болохгүй ээ! Унаад бэртчихнэ шүү дээ!" гэж анхааруулсаар гараа дэлгэн өөдөөс нь гүйх бяцхан дүүгээ хэд алхаад тэвэрч аван дээш нь өргөж эргүүлээд буулгав.
Хэн ч харсан бие биедээ дэндүү их хайртай мөн маш ихээр хамгаалдаг Дэ Вантэ удмын ах дүүс...

Залуу гүнтэн энэ жил хорин нас хүрсэн. Охин дүүгээ нүдний цөцгий мэт хайрлан халамжилдаг.
Эцэг эх нь хоёр жилийн өмнө хааны цэнгүүнээс буцах замдаа золгүй байдлаар дээрэмчдэд хөнөөгдсөн. Түүний дараахан Тэхён гүнгийн хэргэмийг өвлөн авсан билээ. Тэдэнд тэднээс өөр хэн ч байхгүй. Тиймээс ах дүү хоёр биенээ илүүтэй халамжилж анхаардаг.

Ах дүүсийг хэн ч харсан дуу алдам үзэсгэлэн төгөлдөр хүмүүс. Тэхён ах нь шаргал үстэй, царай төрх нь ихэд дур булаам эрэгтэйлэг сайхан залуу бол бяцхан охин дүү нь ахаасаа ялгаатай нь мөнгөлөг урт саарал өнгийн үстэй мөн ахтайгаа тун адил тунгалаг цэнхэр өнгийн нүдтэй, эгдүүтэй гэмээр хөөрхөн царайтай, хоёр хацартаа гүн хонхорхойтой тэр нь өөрт нь тун ч их зохисон нэгэн.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Жизелийн талаас:

"Та энэ удаа зөндөө удсан. Би бараг энд чинь уйдаж үхэх дөхсөн. Дээрээс нь энийг ч хийж болохгүй! Тэрийг ч хийж болохгүй! Ингэж болохгүй! Тэгж болохгүй! гээд л ёстой хэцүү байсан" хэмээн дүрмийн дагуу ахдаа гомдол мэдүүлэн хошуугаа бараг газарт хүргэх шахам унжуулан суухад Тэхён ах хоёр хацраас минь чимхэж татаад "Яана даа? Хоёрхон хоног тийм урт байна уу? Цаашдаа хоёр гурван сараар ч хамаагүй төрийн алба гүйцэтгэн явна шүү дээ. Чамайг яаж үлдээнэ?" гэж асуув.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now