Empress's lesson

136 10 0
                                    

Биднийг сүй тавьсаны дараагаас гэрлэх хүртэл хоёр жилийн хугацаанд би хатан хүн, Кастина эзэнт гүрний ирээдүйн сар байх тэр агуу хариуцлагыг хүлээн авахдаа бэлэн байхын тулд хичээллэж эхлэх болсон юм.

Хэдий сүй тавьсан боловч ордонд цуг байх шаардлагагүй тул намайг хангалттай бэлтгэж чадах чадварлаг хүмүүсийг дагуулан нийслэлээс гадна байх харшид очиж байрласан.

Биеэ хэрхэн зөв авч явах болон хооллох соёл, улс төр судлал гээд л маш олон зүйлсэд өөрийгөө зориулан хатан байх дэг жаягт суралцаж эхлэв.

Надад зааж сургаж байгаа хүмүүс ч намайг ам сайтай магтах болсон "Нас бага хэдий ч ухаан төгс, бүх зүйлийг хурдан гярхай суралцдаг" хэмээн ам уралдан сайшаана.

Гэвч сэтгэл минь нэг л хоосон оргих нь хэцүү байв. Ахаасаа мөн төрж өссөн гэрээсээ хол байх нь хэцүү байсан ч тэвчиж мөн хичээж байлаа.

Рина "Авхай оройн хоолны цаг болчихсон байна. Та номноосоо хэсэг ч болтугай салах хэрэгтэй байна." гэсээр дэргэд минь ирж зогсов.

Би ч барьж байсан номоо хааж тавиад "Ойлголоо доо. Явцгаая." гээд түүнтэй хамт гал тогоог зүглэв.

Рина надтай цуг явна гэсээр байгаад хамт ирсэн. Үнэндээ би түүнийг ахтай хамт үлдээхийг ятгаж, гуйж, тушааж үзсэн ч тэр намайг ганцаараа явахыг зөвшөөрөөгүй. Шууд л өөрийнхөө ачааг баглаад надаас зүүгдчихсэн.

Ах ч түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа нь харагдаж байсан ч намайг үнэхээр л ганцааранг минь явуулахыг хүсээгүй болохоор Ринаг өгөөд явуулсан. Гэхдээ тэр биднийг харах гэж ойр ойрхон ирж байгаа.

Би " Өлссөнөө ч мэдсэнгүй бүр хэтэрхий улайраад суучихсан байж. Таныг хэлэх үед мэдлээ" гээд инээх үед тэр над руу зэмлэнгүй харав.

Рина "Өөртөө сайн анхаарах хэрэгтэй авхай! Энэ янзаараа шургаж унаж мэднэ шүү!" гэсээр үглэж эхлэв.

Үнэндээ би их хурдан суралцаж байгаа бүтэн хоёр жил сурах ёстой мэдлэгээ бараг л бүгдийг нь авчихсан гэхэд худал хэлсэн болохгүй.

Гэхдээ л арай дуусаагүй тул хурдан дуусгахын тулд ингэж их хичээж байгаа хэрэг...

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Өнөөдөр яг л бусад өдрийн адил хичээл хийж мөн бусад зүйлсээ ч хийсэн ч харьцангуй хурдан дууссан тул харшийн гадуур алхан агаар амьсгалж байв.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now