Marriage...

136 13 0
                                    

Хааны ордонд ирээд долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд хунтайжтантай хоёр удаа л уулзсан.

Цаанаасаа дотор хоосрон тайван бус байх нь аюултай санагдана. Энэ миний байх ёстой зөв газар мөн болов уу? Магадгүй биш байх гэж нэг тал минь бодох ч...

Нөгөө тал минь зөгнөл хэзээ ч алдаж байсан удаагүй! Үе үеийн хатан хаад сууринд заларан улс орон хаан төрд гайхалтай тус хүргэж хунтайж нарыг тээж төрүүлдэг байсан тухай санана...

Рина ч байхгүй энэ эзгүй мэт газарт хань болох хүн ч байхгүй мөн хийх олигтой зүйлс ч байхгүй..

Өдрийн ихэнх цагыг өнгөрөөдөг хуучин хатан хааны цэцэрлэгийн цаахан талд нуугдмал байдалтай байдаг үзэсгэлэнт газарт цагаа нөхцөөх нь тайван байж төвлөрөх гайхалтай боломж гэлтэй.

Анх ордонд хаан болон хунтайжтантай өдрийн зоог барихаар ирэхдээ төөрч явсаар энэ газрийг олсон.

Тэр үед л зөрж чадахгүй хувь тавилангийнхаа талаар хунтайжаас дуулж билээ.

Тэр үеийн юу ч хийхээ мэдэхгүй арван дөрвөн настай охин одоо гэрлэх гээд энэ газарт дахин зогсож байна.

Хайрлаж эсвэл хайрлуулж, зовж эсвэл жаргахаа мэдэхгүй ч урагш тэмүүлэхээ зогсоохгүй! Сайн хатан болохын тулд хичээх болно.

"Энд үргэлж байх юм аа?" бодлыг минь тасалдуулан ард минь цуурайтсан хоолойнд ихэд цочин эргэж харав.

Би "Улсын наран хунтайжийн амгаланг айлтгаж байна" гэсээр мэхийгээд толгойгоо өргөхөд тэр над руу харж байв.

Түүний харц ямар ч байсан намайг үргэлж тэвдүүлэх юмаа. Намайг хараад байгаа болохоор ч тэр үү санаа зовж мөн ичсэндээ хацар халуу шатах шиг санагдан доош ширтсээр зогслоо.

Жонгүг "Энд байх тийм сайхан байдаг хэрэг үү?" гэсээр цэцэрлэгийг тойруулан харав.

Би "Тиймээ. Энд байх сайхан байдаг. Тайван бас эрх чөлөөтэй. Бас миний мэдэхээр энэ мод хавар гэхэд цагаан цэцэгсээр бүрхэгдэнэ." гээд инээмсэглэнэ.

Жонгүг "Цагаан цэцгэнд дуртай хэрэг үү?"

Би "Дуртай. Мааш их дуртай. Ялангуяа цагаан сарнайнд"

Жонгүг "Тийм байх нь..."

Анх удаа л хунтайжтай өөрийн дуртай зүйлийн талаар ярилцаж үзэж байна. Яагаад ч юм хоосон байсан сэтгэл дүүрэх шиг, дулаацах шиг санагдана.

The king loves you👑❤📿On viuen les histories. Descobreix ara