Fiance..

158 11 0
                                    

Юнги ах бид хоёрын дэргэд Рина, Тэхён ах хоёр ч бас биенээ хайрын харцаар ширтэлцэн бүжнэ.

Сэтгэл хөдлөм гайхалтай бүжиг дуусах үед эргэн тойрноо гүйлгэн харвал сэнтий дээ заларсан хунтайж над руу хүйтнээр ширтсэн чигээр...

Би энэ хүнд ямар нэг буруу зүйл хийсэн удаагүй шүү дээ...
Энэ удаа би айж байсан ч харц буруулалгүй өөдөөс нь ширтээд толгойгоо бага зэрэг гудайлган ёслов.

Гэтэл түүний харц хүйтнээс шууд л гайхсан сонжсон байдал руу шилжин нүдээ томсгон жижигхэн инээмсэглэл гаргах нь тэр..
Харин одоо миний гайхах ээлж бололтой. Тэр үнэхээр сэтгэл татам харагдсан.

Түүн рүү ширтэж байхад гэнэт л намайг дээш өргөх нь мэдрэгдэн гайхан том харах үед Тэхён ах инээсээр "Юуг тэгтлээ ширтсэн юм? Бүжиг эхэлчихлээ." гэв.

Би "Та энэ янзаараа бүжиглэх гэж байгаа хэрэг үү?" гээд гайхан асуухад намайг дээш өргөсөн чигтээ бас л миний өөдөөс том хараад "Яасан болохгүй юм уу?"

Би "Үгүй л дээ." гэхэд тэр "Хөл чинь өвдөж байгаа биздээ зөндөө бүжиглэсэн. Тэгээд ч ах нь дүүгээ тэвэрч байхад хэн юу гэх нь хэнд хамаатай юм" гэв.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Саяхан л надтай бүжиглэхдээ дэлхийн төгсгөл дээр алхаж байгаа юм шиг байсан байж Август командлагчтай харин баяр баясал дүүрэн бүжих нь дургүй хүргэх шиг..

Намайг түүн рүү харж байгааг анзаарсан мэт өөдөөс минь харав. Түүнийг яг л саяных шигээ айж эмээх байх гэтэл тэр энэ удаа айж байсан ч өөдөөс минь нүд салгалгүй ширтээд толгой гуйдайн ёслов.

Зоригтой юм бас сонирхолтой юм гэж бодоод бага зэрэг гайхсан ч инээмсэглэхэд тэр над руу том харна. Бас эгдүүтэй байх нь....

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Цэнгүүн дуусан биднийг харихаас өмнө Тэхён ах хаан эзэнтэй тусдаа хэсэг ярилцах шиг болсон. Гэхдээ эргэж ирэх дээ царай нь нэг л базаахгүй харагдсан ч ах чадахаараа инээмсэглэх гэж хичээнэ.

Би ахыгаа хэнээс ч илүү мэднэ. Ямар нэг ноцтой хэрэг гарах бүрт царайны хувирлаа хянах гэж оролддог юм. Гэхдээ надад их мэдэгддэг.

Удаан уулзаагүй тул Юнги ах манайд зочлохоор болов. Нэг сонин зүйл байсан нь цэнгүүнээс гарч явах замд нэгэн бүсгүйг бас хамт авч явсан. Хэн гэдэг нь сонин байгаа ч гэрт очихоороо танилцуулах нь лавтай.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now