I'll choose you..

128 8 0
                                    

Хусог бид хоёр өглөөний бэлтгэлээ хийж байв. Хунтайж аянд яваад ядарсан тул арай сэрэлгүй өрөөндөө амарч байгаа юм.

Хусог "Жизель чи санаж байна уу? Бидний бага даа өгсөн амлалтыг?" гэсээр сэлмээ буулган над руу харан зогсоно.

Харц нь намайг хайлуулах шиг санагдаж зүрх минь цээжин дотроо балбана.

Би "Мм? Бид их амлалт өгдөг байсан шүү дээ." гэхэд тэр инээмсэглээд

Хусог "Тийм шүү. Бас үргэлж амлалтандаа хүрдэг байсан. Гэхдээ энэ амлалт арай өөр..."

Би түүн рүү асуулт ирсэн мэт ширтэнэ.

Хусог "Бяцхан авхайд хүлэг баатар хэрэгтэй. Үргэлж түүнийг хамгаалж мөн үүрд хайрлах.. Хунтайж цагаан морь унаж титэм зүүсэн байдаг ч хүлэг баатар нь хуяг дуулга өмсөж сэлэм барьдаг. Бяцхан авхай ханхүүд биш хүлэг баатарт дуртай." гэж хэлээд зөөлөн инээмсэглэх үед өнгөрсөнд үлдсэн дурсамжууд минь толгойд бууна.

"Би ханхүүд биш хүлэг баатарт дуртай. Цагаан морь унаж, титэм зүүсэн ханхүү биш хуяг дуулга өмсөж сэлэм барьсан хүлэг баатар гоё. Яг аав шиг минь..."

Хусог "Яагаад?"

Жизель "Ханхүү гүнжийг л авардаг шдээ. Харин хүлэг баатар бүх хүнийг авардаг. Тэгээд ч би гүнж биш тиймээс намайг хамгаалж мөн үүрд хайрлах хүлэг баатар хэрэгтэй."

Хусог "Тэгвэл би том болоод хүлэг баатар болно." гээд модон сэлмээ дээш өргөнө.

Хусог "Тэгээд чамайг хамгаална."

Жизель "Чи амлаж байна уу?"

Хусог "Амлаж байна" гээд чигчий хуруугаа өгөн амлав.

Дурсамжаа санан дулаан инээмсэглэхэд Хусог "Би хүлэг баатар болсон. Авхайн хүсдэг хуяг дуулга өмсөж, сэлэм барьсан. Түүнийг хамгаалж чадах хүлэг баатар."

Түүнийг ингэж хэлэх үед зүрх минь догдолсон ч хормын төдийд намайг айдас эзэмдэв.

Би "Хусог би сүй тавьсан. Хунтайжтай!" гэж хэлээд харц буруулав. Тэр ард минь хүрч ирээд "Би мэднээ. Гэхдээ үүнийг залруулж болох байх. Жизель бид үргэлж амлалтаа биелүүлсээр ирсэн. Би чамайг хамгаалж өгье."

Түүний үг бүр зүрхэнд минь хүрэх ч айдсаас минь үл салгана.

Хусог "Би чамайг өдрийн хоолны дараа цэцэрлэгт хүлээж байя. Гуйя заавал ирээрэй." гэж хэлээд цааш явав.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now