Ball

179 12 0
                                    

"Тэхён ахаа наана чинь гоё байна уу?" гээд сүйх тэрэгний цонхоор толгойгоо цухуйлгасаар хажууд минь морьтой явах ахаасаа асууна.

Тэхён ах "Гоё?"

Би "Тиймээ морин дээр яваад гоё байна уу? Би лав энэ хайрцагт чинь бүтэж үхэх нь" гэсээр түүн рүү харахад Тэхён ах намайг шоолонгуй ширтээд "Наад нүдээрээ намайг урхидаад хамт морин дээр явъя гэх гэж байгаа бол татгалзаж байна."

Би "Хайрт ах минь! Жизель Дэ Вантэ би бөх зүрх гарган гүнтнээс гуйя? Намайг сундалчих л даа." хэмээхэд тэр чанга инээсээр "Юу гэнэ вэ? Албаны байдлаар гуйсан байж яаж хардаг гэнэ үү?"

Би "Хөөрхнөөрөө гуйя" гээд тормолзоход Рина ч бас намайг өхөөрдөнө.

Тэхён ах " За яахав энэ удаа л шүү! Дараа дахиад ингэх юм бол зөвшөөрөхгүй!" гэхэд нь баярлан инээд алдсаар сүйхнээсээ үсрэх шахам буугаад ахтай цуг морин дээр мордов.

Би "Энэ чинь л амьдрал шүү дээ. Хичнээн гоё агаар сайтай бас сайхан байна гэж бодож байна? Энэ бэлхүүсэвч, сүйх тэрэг хоёр намайг бараг алах дөхсөн." гэсээр ойр зуурын зүйлс ярилцан явав.
Би " Гэхдээ энэ юуны цэнгүүн юм бэ?"

Тэхён ах "Хааны тусгайлан зохиож байгаа Хунтайжын насанд хүрсэн өдөрт зориулсан баярын ёслол байгаа юм."
Би "Аан"

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Биднийг явсаар хааны ордонд ирэхэд ах түрүүлж морьноосоо буугаад намайг тэвэрч буулгав. Бүх хүний нүд бидэн дээр тусах нь эвгүй байгаа ч яахав дээ...

"Жин? Вантэ гүнтэй цуг яваа хүүхэд хэн юм?"
Жин "Хунтайжтаан тэр бол гүнтний цор ганц дүү болох гүнгийн авхай Жизель Дэ Вантэ байгаа юм.." хэмээн хариулахад Жонгүг хэсэг тэднийг ширтэж байгаад ордон руу оров.

Би " Вуаа~ тансаг газар юмаа." гэсээр Тэхён ахад хөтлүүлэн хааны ордныг шинжсээр цэнгүүн болж байгаа танхимд хүрч ирлээ.

Хэрэв энэ үзэсгэлэнтэй ордон миний хоригдох алтан тор, энд өнгөрүүлэх өдөр бүр минь миний туулах там гэдгийг мэдсэн бол хэзээ ч энэ газарт хөл тавихгүй байсан биз..

Бид явсаар танхимын хойморт байх эзэн хаан болон эрхэм хунтайжийн сэнтийн урд очиж зогсоод тэдэнд хүндэтгэл үзүүлэн мэхийн ёслов.

Тэхён ах " Эрхэм дээдэс наран гэрэлт эзэн хааны амрыг айлтгаж байна." гээд хааны өмнө бөхийнө.
Дараа нь "Эрхэм хунтайжид насанд хүрсэнд баяр хүргэж байна." гээд дахин бөхийв.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now