When I fall for you...

103 10 0
                                    

Коунт Руперт "Эрхэм дээдсээ б-би ямар гэм үйлдсэн билээ?" гэсээр газар сөгдөн суухад би түүн рүү хараад "Их олон гэм үйлдсэн шүү дээ. Мартчихсан уу? Би эхнээс нь дурьдаад өгөх үү?"

Эзэн хаан "Боолын наймаа, мөрийтэй тоглоомныхоо талаар ам алдсанг чинь би өөрийн чихээр сонсчихлоо" гэж тайван хэлээд ширээний ард суув.

Коунт Руперт над руу хуруугаараа чичээд "Гүнжтэн намайг албаар занганд оруулж худал үг өчүүлсэн билээ дээдэс минь.. тэр л үүний ард  байгаа нь гарцаагүй." гэж шүлсээ савируулан хэлээд над руу муухай харахад Жонгүг сэлмээ сугалан хүзүүнд нь тулгаад "Өөрийгөө хэн гэж бодоод хэнтэй яаж харьцаад байгаа юм?" хэмээн шүдээ зуун хэлнэ.

Эзэн хаан хөмсөг зангидаад "Чи миний бэр охинтой, энэ улсын ирээдүйн хатан хааны талаар ярьж байна. Бохир савраа түүн рүү сарвалзуулна гэнээ?"

Коунт Руперт "Өршөө дээдэс минь өршөө дорд миний амийг хэлтрүүлээч."

Жин "Хангалттай нотлох баримт олж чадаагүй мөн түүнийг ул мөрөө баллах байх гэж бодсон тул түүнээс үг унагах зорилгоор гүнжтэн энд дуудаж уулзсан юм."

Би "Энэ хэргийн ард арай илүү овжин ухаалаг хүн байгаа гэж таамаглаж байна. Коунт шиг хүн хэрхэн ийм том зүйлийг эзэн хааны ардуур хийж чадах билээ. Тиймээс би түүнээс үг унагахыг хүссэн."

Эзэн хаан "Зөв шийдвэр гаргасан байна. Гэвч ганцаараа түүнтэй уулзана гэдэг чинь болчимгүй хэрэг хэрвээ тэр чамд муу зүйл хийсэн бол яах болж байна?"

Би түүн рүү инээмсэглээд "Би зэвсгийн эрдэм сурсан.. бас.." гээд ширээн доороосоо нууж тавьсан сэлмээ гаргаж үзүүлээд "Ямар нэг зүйл болвол өөрийгөө хамгаалах бэлтгэлтэй байсан."

Жизелийн энэхүү дэггүй хэдий ч ухаалаг зан төрх нь Жонгүгын анхаарлыг их татаж чадсан юм. Тэр түүнийг нүд салгалгүй ширтэхдээ дотор нь ямар нэг зүйл болоод байгааг мэдэрч байлаа. 

Харин Жизель өөрийг нь хамгаалж өгсөн хунтайжид баярлан түүн рүү инээмсэглэн ширтэх аж...

Хэн хэнийх нь зүрхэнд оч үсэрсэнг тэд хараахан мэдэж чадсангүй..

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Ордны амьдрал дэндүү завгүй бас их уйтгартай юм. Суусаар байгаад хөшиж орхисон нуруугаа амраахаар ордны нуугдмал цэцэрлэг рүү зүглэв. 

Өнөөх л байх дуртай газраа харах дуртай модондоо ойртон ирэхэд халуун зуныг мартагнуулан сэрүү татах шиг мэдрэгдлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 17 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The king loves you👑❤📿Where stories live. Discover now