I agree...

133 10 0
                                    

Вантэ гүнгийнхэнтэй өдрийн зоог барих тухай ярилцчихаад өрөөндөө орж ирэн бичиг цаастай зууралдан сууж байгаад гарч алхахаар явав.

Ордны зүүн цэцэрлэгт ирэн цаахан талд нь байдаг нилээн нуугдмал байдаг мод руу алхаж явах үед тэнд төсөөлөөчгүй хүн маань зогсож байх нь тэр..

Би ард нь явж очоод  "Сонин учрал байна" гэж хэлэхэд ард нь хүн ирсэнийг мэдэлгүй сандран эргэн харахдаа намайг мөргөөд газар уначихав.

Газарт унахдаа гарт байсан хүүхэлдэйгээ алдаад буцаж аван дээш өндийв. Одоог хүртэл хүүхэлдэйгээр тоглодог хэрэг үү? Таньж мэдэх тусам улам л сонирхолтой юм.

Намайг хараад сандран босоод хүүхэлдэйгээ нэг гартаа тэврэн мэхийх нь эгдүүтэй...

Одоог хүртэл хүүхэлдэйгээр тоглодог эсэхийг нь асуухад хацар нь улайгаад ээрч гацах нь инээдийг минь хүргээд амжив.

Түүнийг дагуулан өдрийн зоог барих газарт ирэх үед хаан аав болон түүний ах ч бас ирж таарав.

Өдрийн зоог дууссан хойно хаан аав Вантэ гүнтэй ярилцахыг хүссэн юм. Мэдээж юун талаар гэдэг нь тодорхой байсан.

Би авхайг дагуулан цэцэрлэгээр чимээгүй алхаж явсаар түүнээс асуусан асуултанд минь хэлэх хариу нь үнэхээр л түүнийг хэт балчир гэдгийг нь батлах шиг..

Гэхдээ улс төр, удам угсаа гэдэг бидний нүүр тулахгүй байж болох зүйл биш! Тиймээс ч түүнд тэр тэнэг зөгнөлийн талаар болон өөрсдийн сүйн талаар хэлэв.

Харин түүний хариу үйлдэл нь бас л эгдүүтэй байсан юм.

Жизель "Эрхэм дээдэс таныг наранд алхаад наршчихсан юм болов уу? Гэж бодоод" хэмээн юу ч бодолгүй хэлчихээд юу хэлснээ ухаарах мэт уучлалт хүсэв.

Хэдий түүнд ингэж хандахыг хүсэхгүй байгаа ч бага зэрэг ширүүн зан гаргасанд түүний хоолой чичрэн арай гэж хариулна.

Гэтэл бидний байгаа газраас холгүй түүний ах болон хаан аавын ярилцах нь сонсогдов.

Би түүнийг бут руу татаж оруулаад өөрөө ард нь гарч зогсоод " Ах чинь эсэргүүцсээр байвал шийтгүүлэх байх даа. Тэр дүүдээ хэтэрхий их хайртайгаасаа болж хаан аавын гарт үхэж ч мэдэх юм. Бүх зүйл чиний гарт байна. Яахаа чи өөрөө шийд" гэж хэлэх үед тэр их айж мөн хөшчихсөн.

Сүйн ажиллагааг урагшлуулахгүй бол асуудлууд үүссэн тул түүнд ингэж хандахаас өөр арга байсангүй.

The king loves you👑❤📿Where stories live. Discover now