F.R.I.E.N.D

122 7 0
                                    

Хусог "Жизель жоохон дээш нь өргө! Чи цэцэг биш сэлэм барьж байна!" гэсээр гарыг минь тэгшилнэ.

Би "Ингэж үү? Гэхдээ жоохон хүнд юмаа тэ?"

Хусог "Төмөр юм чинь хүнд л байна шдээ. Мангар юм ярих юмаа"

Би "Зэвүүн муу чөтгөр. Чи муу анх ирчихээд хичнээн сайхан ааштай байсан. Одоо бүр байгалийн араншингаа гаргаад унах юм" гээд өөдөөс нь ширэв татахад

Хусог "Байгалийн араншин ч гэх шиг.. Өөрийгөө л хичээ зэрлэг байгальд чи энэ янзаараа тэсэж үлдэхгүй мэдэв үү!"

Хусог энд ирээд хоёр сар болж байна. Би харин яг нэг жил..
Түүнийг ирснээс хойш миний амьдрал яг л урьдынх шигээ гэрэлтэй байх болсон.

Үргэлж инээж мөн жаргалтай байх болсон нь намайг бага зэрэг айлгаж байна... Хэзээ нэг өдөр би гэрлэх болно. Тэр үед бид хэрхэн шархлахыг төсөөлж чадахгүй нь..

Хусог "Хоёр өдрийн дараа манай матархан арван таван нас хүрэх нь ээ? Ямар бэлэг авмаар байна? Ахдаа бүгдийг нь хэл! Оппа нь авж өгье" гэсээр дээш харан хамраа сөхөв.

Би " Ах гэнэ шүү! Ммм.... бэлэг бол бэлэг тэрийг би яахаараа чамд хэлдэг юм. Чи өөрөө авч өгөх хэрэгтэй шд. Тархиа ажиллуул мэдэв үү!"

Хусог "Хөөш би чамаас бүхэл бүтэн хоёр насаар ах! Чамайг улаан царайлчихаад чарлаж байхад ах нь аль хэдий нь алхдаг болчихсон, ярьдаг болчихсон байсан юм."

Би "Нэртэйгээр нь охин эргүүлж явсан гээд хэлчихээч!"

Хусог "Тэгсэн, тэгсэн тэгээд яадаг юм! Мммнай" гээд өөдөөс хэлээ гаргана.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

"Хунтайжтаан? Нийслэлээс гадна хэлэлцээр хийхээр явахад бэлэн болчихлоо. Одоо хөдлөх үү?" гэхэд цонхоор ширтэж зогссон Жонгүг эргэж хараад "Ойлголоо явцгаая"

Нийслэлээс гадна байх Рүвиллсын гэр бүлийнхэнтэй чухал уулзалт хийж мөн зарим тосгоноор зочилж аж амьдралтай нь танилцахаар аянд гарч байгаа нь энэ билээ.

Жонгүг " Жин? Хэлэлцээрээс буцаж ирэх замд гүнгийн авхай Жизелийн байрлаж байгаа харш байгаа байхаа?"

Жин "Тиймээ. Хаан эзэн таныг буцаж ирэх замдаа сүйт бүсгүйтэйгээ уулзаад төрсөн өдрийн баярт нь оролц гэж тушаасан. Мөн бэлэг сэлт бэлдэж өгсөн."

Жонгүг "Төрсөн өдөр гэнээ? Тэгэхээр тэр арван тав хүрч байгаа байх нь ээ? Бас зэвсгийн эрдэм сурч байгаа гэж сонссон."

The king loves you👑❤📿Where stories live. Discover now