05

287 25 3
                                    

Chapter 05
"She's gone"

"Жон Жонгүг би бие давхар болчихсон байна"

Энэ үгийг сонсмогцоо тэр дэлхийн хамгийн жаргалтай залуу болжээ

"Юу? Нээрээ гэж үү? Баярлалаа Жиа баярлалаа"

Догдолсондоо түүнийг тэврэх бол Жиа түүнийг ганцхан үгээрээ өөрөөсөө холдуулна

"Чи үхээд өгөөч Жон Жонгүг, чи миний ирээдүйг үгүй хийгээд байна зайлаад өгөөч"

"Ж..Жиа маргааш эмнэлэгт очъё үгүй ээ хүсвэл одоо ч болно энд таньдаг хүний маань эмнэлэг байдаг юм л даа, би залгаатхая, алив наашаа ор"

Жиа дурамжхан түүний гэрлүү орох бол түүний ертөнцөд Жиа хөл тавих нь гайхалтай тохиол мэт санагдах ажээ.

"Би эмнэлэгрүү утастаж асууя чи мөхөөлдөс идэх үү?"

"Би дэглэм барьж байгаа хэрэггүй, хурдхан эмнэлэгрүүгээ залгаад хамгийн хурдандаа хэзээ хагалгаа хийлгэж болох талаар асуугаад өг"

"Ю...юу?"

Саяхан л догдолж байсан түүний сэтгэлд өвөл айлчлан ирэв үү гэлтэй...

"Ж..Жиа, чи юу яриад байгаа юм бэ? Болохгүй шүү дээ бидний хүүхэд шүү дээ. Биднийг гээд ирсэн хүүхэд"

"Хөөе Жон Жонгүг чи ямар новшоо яриад байгаа юм бэ? Энэ хүүхдийг хэн хүссэн гэж? Чи л хүссэн байх, миний амьдралд хэзээ ч хэрэггүй зүйл бол хараал идсэн хүүхэд ойлгож байна уу? Миний үнэ цэнийг үгүй хийчэхээд одоо миний амьдралыг үгүй хийх чинь дутаа юу?"

"Мэднэ ээ, чи надад ч хайргүй, хүүхдийг ч хүсээгүй, тэгвэл чи зүгээр төрүүлээд л надад өгчих би өсгөнө өө"

"Би 6 сарын дараа дэлхийн хэмжээний жүжгийн гол дүрд тоглоно. Би энэ хүртэл ямар их хичээж ямар их зүйлийг тууллаа, ямар театр тогоо шиг гэдэстэй Жулиетаг хүлээж авна гэж? Хэрвээ би чиний энэ хүүхдийг гаргана гэвэл дараа сараас л бүжиглэх боломжгүй болно. Намайг үхэхийг харах гээ юу?"

"Би ингээд гуйя, Жиа гуйя битгий тийм зүйл хийгээч, болохгүй шүү дээ. Миний жаахан хүүхэд ээждээ бас аавдаа гомдоно би ингээд гуйя тэгэх үү? Энэ хүүхдийг гаргаад л өгчих"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now