09

256 20 2
                                    

Chapter 09
"Намайг Чон Жина гэдэг"

Хайр хэмжигддэг болов уу? Зогсоож болдог болов уу? Магалгүй дурлалаас сэргийлдэг вакцин байдаг бол чамд хийлгэхийг зөвлөе. Буцалтгүйгээр тариул хайр чамайг өвтгөхөөс өөр юу ч өгөхгүй

"Бидний бяцхан туулай аав ээж дээрээ ирэх болоод л байна даа. Тийм ээ? Жижи"

"Төрөөд хамгийн түрүүнд чиний минь хоолойг танивал сайнсан. Би биш чи л хүүхэдтэйгээ хамтдаа байна шүү дээ"

"Жиа, ийм зүйл ярихад эрт байна шүү дээ"

"Эрт бишээ Жонгүг. Би төрөхөд ердөө 2 сар л үлдлээ. Өнгөрсөн 7 сард өөрчлөгдөөгүй зүйлс үлдсэн 2 сард өөрчлөгдөнө гэж би бодохгүй байна."

"Асуудал байгаа гэж үү? Чамайг бие давхар гэж хэвлэл мэдээллээр шуугихад чамтай усны дусал шиг адилхан эмэгтэйг олж шуугианыг дарсан. Чамд багахан ч болтугай  итгэл төрөхгүй байна гэж үү? Би чамайг хангалттай хамгаалж чадахгүй юм шиг мэдрэгдээд байна уу?"

"Ирээдүйд итгэх бодит байдал хоёр их өөр асуудал Жонгүгаа. Чи намайг сайн мэдэхгүй үнэндээ би ч өөрийгөө мэдэхгүй байна. Би энэ хүүхдийг төрүүлэх нь зөв байсан уу? Гэж унтах бүрдээ бодож өглөө бүр хүүхдээсээ өршөөл эрдэг. Чи бид их өөр хүмүүс. Чи хүүхдэдээ бүгдийг зориулж чадах бол би тийм биш, надад өөрийн гэсэн зорилго амьдрал үүрэг бий. Тийм болохоор ахиж надаас битгий ийм зүйл шаардаарай гуйя"

"Надад бага ч болтугай татагдсан уу? Үүнд л хариулаад өгөөч ядаж..."

Нүд дүүрэн нулимсаар нүүр лүү минь ширтэх залууд би худал хэлэхийг хүссэнгүй

"Би чамд хайртай Жонгүг, чи энэ дэлхийн хамгийн сайн аав бас хамгийн сайн нөхөр. Энэ хэдхэн сард ч болтугай би чиний эхнэрийн амьдралаар амьдарсандаа үргэлж талархана. Өглөө бүр дэргэд минь унтаж байгаа чамайг хараад би юу гэж боддог гээч? Ваа И Жиа чи урьд насандаа улс гүрнийг аварсан байхаа ийм сайн залуутай учраад л гэж боддог. Би анх удаа чамаас л хайр гэдэг зүйлийг утгаар нь мэдэрсэн юм шүү. Бид арай өөр цаг үед учирсан бол би энэ хайрыг цээжээрээ хамгаалаад үлдэх байсан юм. Гэхдээ одоо бол биш. Чи ийм сайн хүн болохоор чамд над шиг адгийн эмэгтэй тохирохгүй. Чи тэр өдөр эмнэлгийн гадаа надад юу гэж хэлснээ санадаг уу? Чи бол миний мэдэх хамгийн адгийн эмэгтэй үнэхээр аймшигтай үг. Гэхдээ чи энэ бодлоо хаях хэрэггүй хүүхдээ төрүүлмэгцээ хаяж явдаг адгийн эмэгтэй гэж бодож амьдраарай"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now