17

232 19 7
                                    

Хэний ч мэдэхгүй нууц
Chapter 17

"Ж..Жиа"

"Жиа энд юу хийж байгаа юм бэ? Чи явчихсан байх ёстой биз дээ?"

"Тийм ээ би явчихсан байх ёстой, гэхдээ бурхан миний талд байсангүй би пасспортоо мартчихаж"

Ширээн дээр зурайн үзэгдэх түүний паспортыг ажигласан ч хэлээгүй Тэхён тийм ч их цочирдсонгүй

"Би энд байхыг хүсэхгүй байна, тийм болохоор дараагийн нислэг хүртэл зочид буудалд байрлалаа"

"Жиа"

Гарахаас нь өмнө түүнийг дуудах Жонгүгийг үл ажран

"Би хэнтэй ч юу ч ярьмааргүй байна, бас намайг битгий ийм харцаар хар. Би одоо холын хол нисэх гэж байна Жонгүг, тэртээ хол руу ахиж хэзээ ч ирэхгүйгээр"

Шийдэмгий, юу ч хийхээс буцахгүй эмэгтэй хүний харц. Хэрэв чи хэн нэгэн бүсгүйн ийм харцыг харсан бол харамсалтай нь тэр хэзээ ч шийдвэрээсээ ухрахгүй. Үнэн шүү
Харин энэ удаад Жиагийн нүдэнд энэ харц тодорсон байлаа

Эцсийн найдвараа шавхан Жонгүг түүний гараас атгахад

"Би охиноо сайн өсгөөрэй гэж хэлэхгүй ээ чамайг сайн хүн гэдгийг мэднэ Жонгүг, аз жаргал хүсье Юнмид ч бас  та хоёр чадна аа"

Энэ удаад тэр гэрийн хаалга Жиагийн хувьд ахиж хэзээ ч нээгдэхгүйгээр хаагдсан юм

"Одоо үнэхээр ахиад гэх зам үлдсэнгүй шив дээ?"

"Хэрэндээ л хичээлээ та хоёрыг хамтад нь үлдээх гэж"

Ширээн дээрх тамхиа аван асаагаад утаагаа үлээхдээ Жонгүгт хэлсэн үг нь Тэхён Жиад хайртай ч явуулж байгаагийн илрэл мэт

"Хён"

Цөхрөл дүүрэн хоолойгоор ахыгаа дуудахдаа Жонгүг нулимсаа ч нуусангүй

"Чи эртхэн Солонгос буц даа. Эхнэр хүүхэд чинь хүлээж байгаа байх"

"Та ч бас битгий ингэ л дээ"

"Энэ чинь л амьдрал залуу минь"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now