06

283 24 3
                                    

Chapter 06

Би түүнийг тэгж орхиж явахыг хүсээгүй л дээ. Гэхдээ надад ч бас ирээдүй, амьдрал гэж бий. Би чинь би тэр чинь тэр шүү дээ. Тэр намайг гомдоох бас юмаар дутаах хүн биш гэдгийг мэднэ. Гэхдээ би зүгээр л баян айлын эзэгтэй болж амьдрах байсан бол аль хэдийнээ болчих байсан юм. Би бол дэлхийн хамгийн том театрын эзэн ноён Jorj Lee - н цор ганц охин. Би ингээд л гэрт суухад дэндүү харамсмаар хувь заяатай хүн.

Хоолны хордлого, цонхийсон царай
Залхаж үхэх нь би яагаад зүгээр л энэ хүүхдийг эмнэлэг ороод үгүй хийчихэж чадахгүй байгаагаа ойлгохгүй нь

Тэжээсэн амьтан үхэхэд ч хэцүү л байдаг. Магадгүй зориг хүрэхгүй байгаа байх.

Үр минь дээ арай өөр үед ирсэн бол магадгүй ээж нь дэлхийн хамгийн жаргалтай нэгэн болох байсан биз. Уучлаарай ээжид нь ч бас амьдрал бий.

2 сарын дараа

"Жиа, сэрээрэй Жиа"

"Хүмүүсээ Жиа ухаан алдчихлаа.... эмч дуудаад өгөөч"

Эмч түүнийг чагнасныхаа дараа судасны цохилтыг нь сонсоод царай нь барайх ажээ 

"Энэ хүн..."

Эмчийг үгээ дуусгаагүй байхад нь Жиа түүний ханцуйнаас татаж үгүй гэж гуйх аж.

"Өрөөнөөс гарч байгаач, бүгд"

Эмч тэдэнд сануулсаны дараа өрөөнд зөвхөн тэд л үлдэх нь тэр

"Хэдэн сартай юм?"

"Миний тооцоолсноор 10 долоо хоногтой"

"Тооцоолсноор гэнэ ээ? Эмнэлэг ороогүй хэрэг үү?"

"Би, би орно оо, эмчээ хүнд битгий хэлээч гуйя"

"Би хэлэхгүй дээ, хурдхан эмнэлэг яв"

"Гэхдээ... чи хүүхдээ төрүүлэх гэж байгаа хэрэг үү?"

"Үгүй ээ, юу гэж дээ"

"Хүний амь гэдэг нэг жүжгийн дайтай эд биш шүү охин минь"

"Ойлголоо, баярлалаа танд"

Гадаа нэгэнт орой болжээ. Машиндаа суугаад гэдсээ илэн хэсэг бодлогошрон сууна

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now