12

214 17 8
                                    

Chapter 12
"Бидэнд илгээсэн хүмүүс"

Би өөрийгөө хангалттай адгийн новш! Гэдгийг мэднэ ээ.

Анхандаа би Жина гэдэг эмэгтэйг зүгээр л Жиагийн төлөө түүнийг хүүхэд төрүүлсэн гэж мэдэгдүүлэхгүйн тулд бий болгосон. Гэвч...

Бүгд хэмжээсийг давчихсан.

Анхандаа бүгд төлөвлөгөө ёсоор сайхан болж байвч..
Тэр хүн зүгээр алга болохгүй гэдгийг би ойлгосон. Ингээд л энэ бүгд эхэлсэн

Хараал ид!
Хэтэрхий сул дорой юм Жонгүг

Би өөрийгөө чадахгүй юм байна гэдгийг хангалттай их мэдэрсэн. Шөнө бүр биднийг хараад уйлж буй Жиагаа тэврээд авахыг ямар их хүссэн гээч? Түүнээс хором хормоор холдохдоо түүнрүү минь өөр эр шунаж эхэлснийг анзаараагүй би даан ч тэнэг.

Эцэст нь тэр минь намайг орхин одлоо
Үүрд. Би үүрд чамайг алдчихлаа.

Амлая би энэ бүгдийг дуусгасны дараа заавал өөрийн эмэгтэйг буцааж авна. Миний охины ээжээ гэж дуудах цор ганц хүн И Жиа л байх болно.

"Охин минь битгий уйлаач дээ, гуйя аав нь яах вэ? Яах хэрэгтэй юм болоо"

Охиноо тэврэн яахаа мэдэхгүй тэвдэх зуур Хэми охиныг маань авахаар оролдох нь тэр. Ээж нь ч тэвэрч чадаагүй охинд минь энэ хүүхэн яахаараа хүрдэг юм?

"Пак Хэми миний охиноос савраа тат! Чи энд надтай хамт байлаа гээд миний охины ээж болчихгүй!! Бидэнд тохиролцоо бий. Чи бол зүгээр л нэг муу бай гэдгээ мэдэр"

"Хэтэрхий юм аа, би яагаад энэ хүүхдэд хүрч ч болдоггүй юм бэ?"

"Харин чи л хэтэрхий байна. Өөрийгөө битгий түүний ээж гэж бодоод бай Жэвонд ганц л ээж байгаа тэр нь чи биш биднийг эргээд ирэхэд зайлсан байгаарай"

Охиноо аван Жиагийн байдаг байсан өрөөнд орлоо. Энэ өрөөнд охин минь байдаг юм.

Жэвон одоо аль хэдийнээ 5 сартай. Тэр ингэж уйлдаг хүүхэд биш. Тийм болохоор охиноо өвдөөд байгааг хангалттай сайн мэдэж байна

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now