18

182 12 5
                                    

Chapter 18

"Юу болоод байгааг чи ойлгож байна уу?"

Бал сараа тэмдэглэх зочид буудалдаа ирээд тэд зүгээр л нэгнийгээ ширтэн суух ажээ

"Би юу ч ойлгохгүй нь ээ"

"Чи эхнэртэй биз дээ? Яаж бид гэрлэж болдог юм?" 

"Ааваасаа асуу, тэрний л чадал байх даа"

"Одоо яах вэ? Жонгүг, Юнмид ч Жэвонд маань ч чи бидэнд ч энэ гэрлэлт яав ч ашиггүй"

"Би арга олох болно оо, надад итгэнэ биз дээ? Жижи"

Тэдний намуухан хоолой хайр гэрэлтэх харц нь хэдийнээ бие биедээ хайртайг нь батлах шиг харагдана

"Би чамд итгэнэ ээ, Жэвоны ааваа"

Буудлын усан санг ажин дарс шимэх шинэхэн хосууд зовлон шаналал хайраар дүүрсэн харцаараа ширтэлцэн ярилцана

"Жонгүгаа, би чамд хайртай"

"Юу?"

"Хайртай шүү гэж байна, маш их"

"Би ч бас чамд хайртай"

"Чиний эхнэр байх, чамтай гэрлэх ингэж мэдрэгддэг байх нь ээ?"

"Чамайг хамгаалах, хайрлах эрхтэй байх үнэхээр сайхан байна миний гэргий"

"Энд байх 3 хоног үүрд дурсагдана биз дээ?"

"Мэдээж үүрд сэтгэлд байна"

"Ашгүй дээ"

=====

"Бал сар, ийм сайхан болохоор л бал сар гэсэн байх нь ээ"

"Бал сараас ч илүү сайхан амьдруулах болно оо Миний Жиа"

"Энэ гурав хоног яагаад ийм хурдан өнгөрч байгаа юм бэ?"

"Харин ч сайхан байна. Хурдан гэртээ очиж өглөө бүр хоол хийгээд зогсож байгаа чамайгаа хармаар байна"

"Хөөе би байнга ганцаараа хоол хийхгүй шүү"

"Нээрээ би чамаас сайн хоол хийдэгшдээ"

"Хөөе!!"

Түүнийг зодох гэж хөөж байгаад Жиа Жонгүгт баригдчихав

"Хөөе чи үхэхийг хүсээ юу? Тавь Жонгүг"

"Чиний гараас хор уусан ч чадна, тийм их Хайртай Жиа"

Ийн шивнээд түүнийгээ зөөлөн үнсэнэ...

Халуун нар ээхэд Жонгүг нүдээ нухлан сэрлээ

Шинэхэр эхнэрээ хайн гараа явуулбал хоосон зай түүнийг угтав

"Жижи, усанд орж байгаа юм уу?"

"ЖИЖИ!"

Ариун цэврийн өрөөнд тэр байхгүй байснаар байдал буруугаар эргэн утсаа хайхдаа цэвэрхэн гэгч нь хийсэн дугтуйны хажууд үзэгдэх хуримын бөгжийг олж харлаа

Хормын төдийд хар хөлс нь цувж нүдэнд нь нулимс цийлэгнэх нь тэр

"Жиа, надаар битгий тоглооч дээ"

Салгалсан гараараа захиаг олж нээвэл

"Намайг битгий уучлаарай, зүгээр л
чинийх байх мэдрэмж ямар байдгийг
мэдэхийг хүссэн юм"

Гэх ганцхан өгүүлбэрээс өөр зүйл үзэгдсэнгүй. Түүнийхээ цэвэрхэн бичгийг итгэж ядан хараад ихэр татан уйлна. Тэр магадгүй юунд ч итгэхийг магадгүй бүр амьсгалахыг ч хүсээгүй биз

Jia Pov

"Удаан хүлээсэн үү?"

"Үгүй ээ, чи яг цагтаа ирлээ, Хуби"



E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now