10

227 19 5
                                    

Chapter 10
"Хайртай байсан болов уу?"

"

Тэр бидэнтэй хамт амьдарсаар л байх юм уу?"

Чон Жина гэх эмэгтэй бидэнтэй хамт амьдраад сар болох гэж байна

"Тийм ээ, чи түүний нэр дээр төрнө. Хамт байж таньж мэдэх хэрэгтэй. Бас тэр чиний эгч гэсэн шүү дээ. Чамд хань болох хүн хэрэгтэй Жиа"

"Би хүсэхгүй байвал?"

"Чи ямар 5 настай хүүхэд үү? Хэдий болтол ингэх гэсэн юм?"

"Жонгүг"

Жиа түүнийг гайхахын дээдээр гайхаж байгаа. Жина түүний амьдралд гарч ирснээс хойш Жонгүг их өөрчлөгдсөн. Түүнийг Жижи гэж дуудахаа больж өдөржин хамт байдаг байсан бол ажил гээд гэртээ ч байхаа больсон

"Жиа, эртхэн унтаж амар орой болсон байна"

"Чи хайчих гэж байгаа юм? Хамт унтахгүй юм уу?"

"Гэдэс чинь томроод хамт унтахаар тээртэй байгаа биз дээ? Бид одооноос тусдаа унтах хэрэгтэй байх"

Бөөрөнхий хариулт хэлсэн болчхоод Жонгүг түүнээс аль болох зугтлаа.

"Хөөе Туулайхан минь, аав чинь яг яачихаад байгаа юм бэ?"

Жонгүггүй унтах анхны шөнө. Тэр түүнд тэврүүлэхгүй л бол унтаж чадахгүй болсон бололтой. Шөнө гэнэтхэн хар даран сэрж ус уухаар доош буулаа

Зуршил ёсоор зөвхөн ус уух ч биш мөхөөлдөс аван буйдан дээр тухлав.
Аймшигтай хар дарсан зүүд нь үргэлжлэх вий гэхээс тэр үхтлээ айсан учраас унтахыг хүссэнгүй

"Золиг чинь, хар шөнө энд юугаа хийж байдаг байна аа?"

Эрт сэрсэн Жонгүг өрөөнөөсөө гарч ирээд Жиаг тэврэн дээш гарлаа

Орон дээр нь зөөлхөн гэгч нь хэвтүүлээд гарах гэтэл Жиа гараас нь зуурах аж

"Жонгүг би айгаад байна"

"Юунаас тэр вэ?"

"Зүүднээсээ айгаад байна. Бас чамгүй унтаж чадахгүй байна"

"Жиа чи ч үүнийг мэднэ. Бид үүрд хамт унтахгүй шүү дээ. Чи сурах хэрэгтэй. Бас тэр зүүдээ одоо март даа зарим үед гараа элгэндээ аваад унтчихаар хар дардаг шүү дээ. Сүртэй зүйл биш" 

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now