13

224 17 27
                                    

Chapter 13
"I love you"

Jungkook 
Надад тэр хүн түшигтэй санагдсан ч охин бид хоёрт хүлээх ёстой өөр хүн бий.
Би И Жиад хайртай ҮҮРД

Jia
Надад тэр хүн итгэж болмоор санагдсан ч хайрлах ёстой өмнө нь гэмших ёстой өөр хүн бий Жон Жонгүг би чамд хайртай

"Тэхёнаа, чи хязгаарыг давах гэж хичээх хэрэггүй ээ. Надад хүүхэд минь бас хүүхдийн минь эцэг ч бас их чухал. Хүний сэтгэл гэдэг амаргүй шүү дээ"

"Жиа, би чамайг яаруулахгүй гэж хэлсэншдээ надад ч бас чамайг хайрлах боломжийг олгож болохгүй юу?"

"Болохгүй ээ залуу минь, чамд өөр нэгэн хэрэгтэй"

Театрын ажлыг зохицуулж аавтай ч нэлээдгүй дотносоод авлаа ажил амьдралыг зэрэгцүүлж аль болох завгүй байхын тулд хичээнэ.
Би энэ хугацаанд Жонгүгт үнэн сэтгэлээсээ хайртай болчихсоноо мэдсэн.
Би түүнийг үзэн ядсандаа биш гэмшсэндээ уулзаж чадаагүй. Тэр хүүхдээ ямар их хүлээлээ. Ямар их хайрлалаа. Гэтэл би түүнийгээ аав болгож чадаагүй
Би түүн дээрээ очих өдрөө хэзээ гэдгийг мэдэхгүй ч хүлээнээ.
Бидний сэтгэл амирлах хүртэл 
Бидний гомдол тайлагдах хүртэл

Мартах гэж хичээгээд ч мартах боломжгүй хайр гэж байдаг. Хүн амьдралдаа нэг л удаа сайхан хайртай учирдаг юм гэнэ лээ. Тэр нь чи байх Жонгүг аа

Он жилүүд урсан өнгөрсөөр би ээж болсноосоо хойш түүнгүйгээр 1 жилийг ардаа үдлээ. Илүү ажил хэрэгч илүү өөртөө хайртай Жиа болсон. Хайртай хүмүүстэйгээ хамт байхыг илүү их хүсэж илүү дутуу амьдралаа өөрчилж түүнийхээ өмнө энгийн нэгэн сайхан гэрийн эзэгтэй болоод очихыг л хүссэн  

Харин тэр өдөр ирсэн дуудлага бүр мөсөн тархийг минь царцааж орхисон юм

"Захирлаа танд дуудлага ирлээ"

"Хэнээс?"

"Мэдэхгүй ээ, Жон Жонгүг гэнэ үү? Тантай ярихыг хүссэн"

"Надтай холбочих оо"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now